Монгол Улсын их хурлын дарга асан Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг нарт хүсэлт тавьж, аймгийн удирдлагууд, Эрүүл мэндийн газрын дарга нар дэмжсэнээр сумын Эрүүл мэндийн төв маань туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглогдсон шинэхэн машинтай боллоо. А.Сүхээ даргатай, ажил нь жигдэрсэн, Эрүүл мэндийн төвийн хамт олондоо ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.