Хүний нөөц

Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл чиглэлээр 2023 онд хийгдсэн ажлууд

Эрүүл мэндийн салбарын 124 нэгж байгууллагад нийт 1304 ажиллагсад ажиллаж байгаагаас 40,4 хувь нь анхан шатлалд, 30 хувь нь хоёр дахь шатлалд, 25 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Нийт ажиллагсдын 83.5 хувийг эмэгтэйчүүд, 36 хувийг 30-39 насны залуучууд тус тус эзэлж байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн 16.1 хувь буюу 211 нь их эмч бөгөөд өнгөрсөн өнөөс их эмчийн хангалт 8 хувиар нэмэгдсэн, сувилагч, тусгай мэргэжилтэн 654 буюу 50,1 хувийг эзэлж байна. 10,000 хүн амд ногдох их эмчийн тоо 23.4 байгаа нь аймгуудын дундаж түвшинтэй харьцуулахад ойролцоо түвшинд байна.2023-2024 оны хичээлийн жилд улсын төсвийн санхүүжилтээр үндсэн мэргэжил-5, төрөлжсөн мэргэжил-16, мэргэшил дээшлүүлэх-2 сургалтад нийт 23 эмч мэргэжилтэн суралцаж байна.Хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, төгсөлтийн дараах сургалт, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, шалгалтын үйл ажиллагааг https://hr.hdc.gov.mn/ цахим платформд 66 байгууллагын 739 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бүртгэсэн.Энэ онд тэргүүлэх зэрэг-2 эмч, сувилагч 1, ахлах зэрэг 7 эмч, 6 сувилагч, 1 бага эмч зэрэг шинээр авч, 6 сувилагч зэргээ шинэчлэн тогтоосон.Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/55 тушаалаар “Бид ёс зүйгээр манлайлна” уриалгат аяныг 2023 оны 05 дугаар сарын 19-өөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, аяны хүрээнд эмч, сувилагч, тусгай мэргэжилтний ёс зүйн харьцаа хандлагыг үнэлгээг 1390 үйлчлүүлэгчээс QR үүсгэн авч дүгнэлт өгч ажилласан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн эерэг хандлага 92.4 хувьтай байна. Их эмчийн ёс зүй харьцаа хандлагыг 794 үйлчлүүлэгч үнэлж эерэг 91.3 хувьтай “сайн”, сувилагч, тусгай мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг 596 үйлчлүүлэгч үнэлж эерэг 93.5 хувьтай “сайн” гэсэн дүгнэлт гарсан.Тус аяны хүрээнд Олон улсын Сэтгэлийн боловсролын төвтэй хамтран “Хүний амьдралын үнэ цэнэ” сэдвийн хүрээнд Олон улсын Сэтгэлийн боловсролын төвийн лектор И Гон Сюу багшийг урьж, хувь хүний харьцаа хандлагыг сайжруулах, сэтгэлийн боловсролын үнэ цэнэ лекц, сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус лекц, сургалтад аймгийн Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл 140 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Ажлын байрны сургалтад давхардсан тоогоор 134 чиглэлээр нийт 1061 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж мэдлэг мэргэшилээ дээшлүүлсэн.