Баянхонгор сумын багийн идэвхтнүүдийг олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Бэлтгэгдсэн олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх арга зүйд суралцан, сургагч багш болцгоож, гэрчилгээ гардан авсан
Сургалтад Баянхонгор сумын 9 багийн 26 идэвхтэн, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгөх арга зүй, ур чадвараа дээшлүүлж, мэдлэгээ нэмэгдүүллээ.
Энэхүү сургалт нь багийн түвшинд эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Сургагдсан олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд цаашид өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэйгээ байнгын эргэх холбоотойгоор хамтран ажиллахаар тохиролцлоо.