Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь хүндэтгэн мөнхжүүлэх зорилгоор монгол улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор доржийн шаравнямбуу агсны “хувийн хөмрөг”-ийг баянхонгор аймгийн төрийн архивын сан хөмрөгт хүлээн авах нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга в.наранчимэг, төрийн архивын хэлтсийн дарга в.эрдэнэчимэг, нэгдсэн эмнэлгийн дарга д.бямбасүрэн, заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ж.отгонбаатар, заг сумын засаг даргын тамгын газрын дарга д.гантуул, д.шаравнямбуу агсны гэргий ш.оюунтогтох, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд, ажлын хамт олон болон архивын ажилтнууд оролцов.
Д.шаравнямбуу агсны ажил, амьдрал, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг илтгэх баримт, гэрэл зураг, бүтээл туурвилыг төрийн архивын сан хөмрөгт төвлөрүүлснээр түүний үнэт өвийг хадгалан хамгаалж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.