- Аймгийн тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2023 оны хагас жилийн үнэлгээний зөвлөмж ирүүлсэний дагуу 4 зорилтын хүрээнд 16 ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. дундаж биелэлт 99,6 хувьтай…
- Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим мэдээллийн санд 13 нэр төрлийн бодлогын баримт бичгийн 316 заалт бүхийн хэрэгжилт, биелэлтийг нотлох баримттайгаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд баталгаажуулсан.
- Эрүүл мэнийн газрын даргын А/124 дугаар тушаалаар жилийн эцсийн байдлаар говь, хангай, төвийн 3 чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн хяналт үнэлгээг зохион байгуулж, арга зүйгээр ханган, зөвлөмж өгч ажилласан. Тус үнэлгээгээр 1 эрүүл мэндийн байгууллага хангалтгүй, 1 эрүүл мэндийн байгууллага дутагдалтай үнэлэгдэн, 2024 онд давтан үнэлгээ хийхээр төлөвлөгдсөн.