Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр

“ЭРҮҮЛ ИРГЭН- ХОНГОРЫН БАЯЛАГ”, “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ АМЬДРАЛ”  АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүн амын дунд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлан, эрүүл хооллолтын мэдлэг олгох, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхлыг өрнүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, халдварын бус өвчлөлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 20 сумд өртөөчилсөн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг “Эрүүл чийрэг эр хүн” аяны хүрээнд СЭМТ-үүддтэй хамтран зохион байгуулж Баянхонгор аймгийн 20 сумын 18-аас дээш насны  эрчүүдийг хэт авиан оношилгоо, эрчүүдийн эмчийн үзлэг, түргэвчилсэн шинжилгээ, танита аппаратын оношилгоонд хамруулж, эрчүүдэд “Эрүүл амьдралын хэв маяг”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Эрт илрүүлгийн ач холбогдол”-ын талаар сургалт зохион байгуулж ажиллалаа. Нийт 1316 эрчүүд хамрагдаж, 1025 эрчүүдийг танита аппратаар биеийн жингийн индекс (БЖИ), биеийн найрлага (нийт усны хувь, дотор эрхтний өөхлөлт, булчингийн хэмжээ, уургийн хэмжээ, биологийн нас)-ыг тодорхойлж зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөөг хүн тус бүрд ганцаарчилсан зөвлөгөөг өгч ажилласан. Нийт хамрагдсан иргэдийн 46.7% хувь нь илүүдэл жин таргалалттай, 41.7% төвийн таргалалттай, 39.5 хувь нь булчин масс бага, 18 хувь нь хоол тэжээл, уураг илчлэгийн дутагдалтай байна.  Сургалт, зөвлөгөө авсан эрчүүдийн зохистой хооллолтын мэдлэг 9.8 хувь, усны зохистой хэрэглээ 85 хувь нь хангалтгүй хэрэглээтэй байна.

       Хөтөлбөрийн дагуу Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд 20 сумын зорилтот бүлгийн нийт 3519 иргэдэд 5 чиглэлээр 12 сэдвийн хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох  сургалт зохион байгууллаа. Үүнд:

  1. Нийт 1025 эрэгтэйчүүдэд БЖИ, биеийн найрлага тодорхойлох танита аппаратын үзүүлэлтэд үндэслэн эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, дасгал хөдөлгөөний ач холбогдол, халдварын бус өвлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгож, зөвлөгөө өгсөн.
  2. СЭМТ-ийн хяналтад буй 163 гаруй жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд “Жирэмсэн болон хөхүүл эхийн хооллолт, ОНБТХ-ийн ач холбогдол”, НБНХХ, “Хүний амьдралын алтан 1000 хоног”, “Гэр бүл төлөвлөлт”, “Жирэмсэн үеийн зөвлөгөө мэдээлэл” сэдвийн хүрээнд,
  3. Сумын ЕБС-ийн 1103  гаруй  өсвөр насны сурагчдад “Эрүүл бус хүнсний нөлөө”, “Өсвөр үеийн хоол, шим тэжээлийн онцлог”, “Өсвөр үеийн эрүүл мэнд, бэлгийн эрүүл ахуй”, “Хорт зуршил”, “Дэлгэцийн донтолт” сэдвийн хүрээнд  сургалт зохион байгуулсан. Сургалтын үр дүн нийт сургалтад хамрагдсан хүүхэд, иргэдийн мэдлэг 57 хувиар өссөн
  4. Хөдөө, орон нутгийн 205 ахмадууд “Эрүүл насжилт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж мөн “Түмэн дасгал”-ыг зааж сургасан. Сургатын өмнөх мэдлэг 45.2% байсан бол сургалтын дараах мэдлэг 65.8% болж 20.6% өссөн байна.
  5. Орчний эрүүл ахуйн чиглэлээр “Эмнэлгийн аюултай хог хаягдлын менежмент” сэдвээр 20 сумын 113 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан