Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Д.Шаравнямбуугийн нэрэмжит спортын хоёр төрөлт тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.
Д.Шаравнямбуу агсан нь Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд Баацагаан болон Заг сумдад томилогдон ажиллаж, хөдөөгийн хүн ардын эрүүл энхийн манаанд 45 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан, эрүүл мэндийн салбарын нэрт төлөөлөгч, цагаан нөмрөгт баатруудын нэг билээ.
Тус тэмцээн нь Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.Шаравнямбуугийн хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг алдаршуулж, залуу хойч үедээ түүх хөдөлмөрийг нь сурталчлан таниулах, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготойгоор Заг сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд нийт 19 байгууллагын 32 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *