ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
- Эрхзүйн орчин:
- Зөвшөөрлийн тухай хууль (https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311 )
- Эрүүл мэндийн тухай хууль (https://legalinfo.mn/mn/detail/49 )
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (https://legalinfo.mn/mn/detail/11929 )
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (https://legalinfo.mn/mn/detail/85 )
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай (https://legalinfo.mn/mn/detail/515 )
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой шинэ мэдээлэл
- Монгол Улсад 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаатай холбоотой “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хандан гаргана уу.
- Монгол Улсад Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой Зөвшөөрлийн цахим систем (License.mn)-ээр дамжуулан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож эхлээд байна.
- Эхний ээлжинд Эрүүл мэндийн яаманд ирүүлж буй эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зөвшөөрлийн цахим систем (License.mn)-ээр хүлээн авч байгаа тул тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага уг цахим системд хандан материалаа илгээнэ үү.
- Гарын авлага