Түүхэн замнал

Хүн амын тооллогоор1938 онд 1000 хүн ам тутмаас 21 хүн төрж, 20,5 хүн нас барж 2000 хүн амаас ганцхан хүн цэвэр өсч байсан бөгөөд эрэгтэйчүүдийн 1/3 буюу 40 гаруй хувь нь лам болж санваартны ёсыг сахиж гэр бүлгүй амьдардаг, төрөх насны эмэгтэйчүүдийн 31% нь хүүхэд төрүүлэх чадваргүй зэрэг шалтгаанаас халдварт өвчин ихээр дэгдэж ой хүрээгүй хүүхдийн нас баралт ихсэж төрөлтөөс давж байсан учир Эмнэлгийн тусламж үйлчилгээ, ард олны эрүүл мэндийн байдлыг дүгнэж 1938 оны 6 дугаар сарын 22-нд МАХН-ын төв хороо, Ардын сайд нарын зөвлөлийн хурлаас Эрүүлийг хамгаалах ажил, эмнэлгийн соёл эмнэлэг гэгээрлийн сурталчилгаа хоцорч байгааг анхааран 1938 оны 7 дугаар сарын 1-ээс аймгуудад Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулахаар болсон юм.

Аймгийн Эрүүлийг хамгаалах салбар үндэс сууриа тавьж 1942 онд Эрүүлийн хамгаалах хэлтэс байгуулагдаж даргаар нь Б.Цэрэннадмид томилогдон ажиллаж: 1944-1945 онд Ваанчиг, 1945-1947 онд Чулуунбат, 1947-1950 онд Г.Нацаг, 1951 онд Бямбажав нарын баг эмнэлгүүдийг аргазүйгээр ханган ажиллаж байсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД