НҮБ-ын Хүн Амын Сан Эрүүл Мэндийн Яам болон Боловсролын ерөнхий газартай хамтран “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх арга хэмжээг эрчимжүүлэх нь” төсөл болон, Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд орон нутагт техник арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор Баянхонгор аймагт ажиллаж Засаг даргын Тамгын газрын болон холбогдох салбарын удирдлага, захирал, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар



Томилолтын баг Баянхонгор аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Баянговь, Баянлиг сумдын Эрүүл мэндийн төвүүдэд жирэмслэлтээс сэргийлэх урт хугацааны арга болох суулгац, багаж хэрэгслийн хамт гардуулж өглөө.
Цаашид эх баригч төвтэй сургалтын өрөөг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт тохижуулж эх баригчийн цогц чадамжийг нэмэгдүүлж охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон эх барихуйн тусламж үйлчилгээг хүргэнэ.