Сургалтад Д.Нямсүрэн (Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор зөвлөх), Б.Амармэнд (Интермед эмнэлгийн сувилахуй хариуцсан захирал, сувилахуйн магистр), Жунко (Жайка олон улсын байгууллагын мэргэжилтэн, Японы гамшгийн үеийн сувилагч, Нийгмийн эрүүл мэндийн магистр) багш нар урилгаар оролцож, эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн 42 сувилахуйн мэргэжилтэн, албаны дарга, арга зүйч ахлах сувилагч хамрагдаж байна. Сургалт нь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн удирдлагуудын манлайлал, удирдах ур чадварыг сайжруулах өөрчлөлтийн менежментэд суралцах чухал ач холбогдолтой юм.