“Нүүр амны эрүүл ахуйн сургагч” бэлтгэх сургалтыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Бага насны хүүхдийн амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нүүр амны эрүүл ахуйн сургагч” бэлтгэх сургалтыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Мишээл” хүүхдийн сантай хамтран зохион байгуулж буй тус үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Мишээл хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмитд Корситто, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, төслийн багийн ажилтнууд оролцлоо.
“Нүүр амны эрүүл ахуйн сургагч“ бэлтгэх онол, дадлага хосолсон сургалтад 20 сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 86 эмч, багш, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт явуулах иж бүрэн багц хэрэглэгдэхүүнээр хангах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *