
Зөвлөгөөнд аймаг сумдын удирдлагууд, ахмад эмч нар Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.

Эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт, хүний нөөц, онцлог ажлууд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн оношилгоо эмчилгээний техник технологи, дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх ажлуудын талаар илтгэлүүд тавигдлаа.

Мөн 2025 оны жилийн эцсийн хяналт үнэлгээний дүнг танилцуулан 2025 онд ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудаа алдаршуулан шагнал гардууллаа.