
Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзсан уулзалтаар аймгийн эрүүл мэндийн салбарын 2026 оны үндсэн үзүүлэлтүүд, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх ажлуудыг эрүүл мэндийн газраас танилцуулан санал солилцлоо.

Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрлөө гардан авлаа.

Эрүүл мэндийн салбарын албан хаагчдад телемидициний тусламж үйлчилгээ, цахим шилжилт, эмийн үнийн мэдээллийн ил тод байдлыг хангах системийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.