Баянхонгор аймгийн Засаг дарга, Засаг Даргын Тамгын Газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ сарын 20,21 ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн нийт 120 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эх , хүүхэд нярайн тусламжийг сайжруулах онолын сургалтууд орж амбулаторийн үзлэг, зохион байгуулсан.
Мөн чих, хамар, хоолой болон хүүхдийн мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагчдад ажлын байрны дадлага сургалтыг хийж мэс засал эмчилгээг шинэ технологиор хийлээ. Ингэсэнээр лавлагаа шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэж ажиллалаа.

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *