Баянхонгор аймгийн хүн ам дахь томуугийн өвчлөл 40,3 тохиолдлоор идэвхжлийн түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 2023 оны 49 дугаар долоо хоногт 8246 үзлэг хийгдсэнээс 363 нь томуугийн өвчлөл буюу амбулаторийн үзлэгийн 4,4 хувийг эзэлж байна.Тархалтын түвшингээр 10,000 хүн ам дахь томуугийн өвчлөл 40,3 тохиолдлоор идэвхжилийн түвшинд байна.
Өмнөх долоо хоногоос 2,7 хувиар буурсан.Сүүлийн 3 жилийн дундажтаас 0,4 хувиар их. Урьд оны мөн үетэй 0,4 хувиар их байна.
Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 83,1 хувь нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 0-4 хүртэлх насны хүүхдүүд 72,1 хувийг эзэлж бага насны хүүхдүүд илүү их өвдөж байгаа учраас маскаа сайн зүүж гараа  тогтмол угаагаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *