Эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол, шим тэжээлийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, хоол тэжээлээс хамааралт эмгэгээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг 2023 оны 09,10,11 дүгээр саруудад Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн хяналтад буй жирэмсэн ээжүүдийг батлагдсан хуваарийн дагуу тус сургалтад хамруулсан бөгөөд нийт 230 ээж жирэмсэн болон хөхүүл үеийн зохистой хооллолт, нялх, бага насны хүүхдийн хоол шим тэжээлийн хэрэгцээ шаардлага-зохистой хэрэглээ, Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Жирэмслэлт нь төрөх насны эмэгтэйчүүдийн амьдралын онцлог үе бөгөөд эх, ургийн эрүүл мэндэд хоол, шим тэжээл туйлын чухал үүрэг гүйцэтгэдэг ба дутагдал нь эх, хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлийг бий болгож байдаг.

Жирэмсний үед зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх нь жин хэт ихээр нэмэгдэх, өтгөн хатах, бодисын солилцоо хямрах, ядарч сульдах, сэтгэл санаа тавгүйтэх, таргалалт, жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвдөх зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Хүний амьдралын АЛТАН 1000 ХОНОГ (Эхийн хэвлийд байхаас 2 нас хүртэлх хугацаа) нь эрүүл мэнд, оюуны хөгжлийн эх суурь тавигдаж, бодисын солилцооны хэтийн төлөв тодорхойлогддог. Түүнчлэн энэ хугацаанд хүүхдийн тархи, бие махбодын хөгжил нь хамгийн хурдтай явагддаг. Тиймээс жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хооллолт, хоол тэжээлийн байдал нь хүүхдийн хөгжилд шууд нөлөөлж байдаг. Эх нялх, бага насны хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлогийн талаар тодорхой мэдлэгтэй болсон үед бага насны хүүхдийн суурь өвчлөл буурах үндсэн нөхцөл болдог.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *