ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” аян А/50 дугаар тушаал татах
  • Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн “Хариуцлагатай жижүүр томилох тухай”А/55 дугаар тушаал татах
  • “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” сургалт зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 дугаар “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” тушаалын хүрээнд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Эрүүл мэндийн чанарын холбоо” ТББ-тай хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр ашигтай, тэгш хүртээмжтэй хүргэхэд удирдлагын манлайлал, дэмжлэгийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг ханган, чанарыг сайжруулах зорилготой” эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 120 аж ахуйн нэгж, байгууллагын 130 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд “Чанарын сургалт” зохион байгууллаа.

Тус сургалтыг “Эрүүл мэндийн чанарын холбоо” ТББ-ын үндэсний сургагч багш М.Оюунчимэг, Ж.Нармандах нар удирдан явуулж;

  • Чанарын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал, зарчмууд
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах арга хэрэгслүүдийн тухай
  • Эрүүл мэндийн байгууллагын чанарын хяналт, үнэлгээ, дотоод хяналтыг хэрхэн зохион байгуулах
  • Эрүүл мэндийн байгууллагын чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө боловсруулах, үнэлэх, тайлагнах арга
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах
  • Эрүүл мэндийн салбарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн болон үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах арга зүйгээр хангасан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт гэрчилгээ гардуулсан.

Сургалтыг танхимаар онол болон бүлгийн дадлага ажил байдлаар зохион байгуулсанаар сургалтад оролцогчдын мэдлэг хандлага дээшилж, эрүүл мэндийн байгууллагууд чанарын тохиолдлыг бүртгэж, мэдээлэх, хариу арга хэмжээ авч чаддаг болсон.

Сургалтын үр дүнг сайжруулах хүрээнд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” нь 5 сарын хугацаатай аян зохион байгуулахаар нийт 9 чиглэлээр аяны үйл ажиллагааны тайлангийн хавтас аялуулаар Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн ортой эмнэлэг сувилалын хамт, клиник эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, аймгийн төвийн эмийн сан, сумдын эмийн сан, ариутгалын байгууллагуудын төлөөлөлд хүлээлгэн өгсөн.

Сургалтын дараах үр дүнгийн аяны тайланг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч нэгтгэн 11 сарын 25-ны дотор “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” аяныг дүгнэхээр ажиллаж байна.