Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх “Стратегийн команд штаб”-ын дадлага, сургуулийг 06 сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан “Эрүүл мэндийн албаны бие бүрэлдэхүүн” гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор цуглан дадлага, сургуулилт хийлээ.
Дадлага сургуулилтаар албан хаагчдын аранз, автомашин болон эм эмнэлгийн хэрэгсэл, жагсаалын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.