Эмийн чанар аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн газар, Сумын эрүүл мэндийн төвүүд, Сумын хувийн хэвшлийн эмийн сангуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав.

🏥

Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон захиалагч, нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээ зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү гэрээг байгуулснаар тухайн сумын хүн амд үзүүлэх эм зүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Мөн АШУҮИС-ийн багш Эмзүйн ухааны доктор П.Мандахнарантай хамтран “Эмийн харилцан үйлчлэл, Чанар аюулгүй байдал” сэдэвт сургалтыг хувийн хэвшлийн эмийн сангийн эм зүйч, эм найруулагч нарт зохион байгууллаа.

🤝🤝🤝Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж хамтран ажиллах та бүхэндээ талархал илэрхийлье.🤝🤝🤝

🏥Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *