Энэ жилдээ-эрүүл жиндээ аяны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

  • Улсын хэмжээнд “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг орон даяар зохион байглүүж байгаа  бөгөөд  тус аяны нээлтийг аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар хамтран 03 дугаар сарын 15-ны өдөр Баганат талбайд амжилттай зохион байгууллаа.  
  • Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, нээж, нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод талархал илэрхийллээ.
  •  Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал аяны талаар товч мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал хэлсэн үгэндээ:  дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж, нийт нас баралтын шалтгааны 74 %-ийг эзэлж байгаа бөгөөд энэ нь 2030 он гэхэд 93% болох тооцооллыг ДЭМБ-аас гаргасан. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлж, тархалтыг бууруулснаар өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 50% хүртэл бууруулах боломжтой бөгөөд хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн хийж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадвал  зүрх судасны өвчин, тархины харвалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчлөлийг 80%, хорт хавдрыг 40% бууруулах боломжтой.
  • БХР аймагт хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх мэдлэг, хандлага, дадлын судалгаагаар 24-65 насны иргэд 90 дээс хувь нь хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдлэгтэй, 67% нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх хандлагатай, 50.2 % нь ямар нэгэн байдлаар өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн эерэг үзүүлэлттэй байна. Тиймээс тухайн байгууллага ажилтан, алба хаагчдаа зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, хөхөөр хооллох, аюулгүй хоол хүнс хэрэглэх орчин нөхцөлийг бүрдүүлж тус аянд нэгдэн хамтран ажиллаж, идэвхтэй оролцохыг хүсэж уриалж байна.
  • Аяны нээлтийн үйл ажиллагаанд  төрийн болон төрийн бус байгууллага ААН-үүд,  ард иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

✅Нээлтийн арга хэмжээнд ХДТ-ын театрын уран бүтээлчид нээлтийн арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Спортын төрөлжсөн сургалттай “Эрдэнэмандал” ахлах сургуулийн Нандин-Эрдэнэ багштай гимнастикийн ангийн сурагчид чөлөөт гимнастикийн үзүүлбэрээр,  Эко манлайлал клубын сурагчид чөлөөт бүжгээр аянд нэгдэн мэндчилгээ дэвшүүллээ.

Нэгдсэн эмнэлгийн хөдөлгөөн засалч Б.Алтансүх сэргээх, сунгалтын дасгал хөдөлгөөнийг зааж хийлгэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн төв, Наранмандал ӨЭТ , Оточмандал ӨЭТ, Оточномгон ӨЭТ, Энхбүрд ӨЭТ өрхийн эрүүл мэндийн төвүүдээс иргэдэд “Таргалалтаас сэргийлэх нь”, “Зөв, зохистой хооллолт”, Чихрийн шижин өвчлөлөөс сэргийлье”, “идэвхтэй дасгал хөдөлгөөн” зэрэг гарын авлага бэлтгэн иргэдэд тарааж мэдээлэл зөвлөгөө өглөө.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлон зөвлөгөө мэдээлэл өглөө.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *