Видео бичлэгийг энд дарж үзнэ үү.

Жил бүрийн 2-р сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгохоор НҮБ-аас анх 2000 онд санаачилжээ. Дэлхий дахинд жилд 12 сая орчим хүн энэ өвчнөөр өвчилж, дунджаар 7 сая гаруй хүн нас бардаг гэсэн тоон судалгаа байна. Харин Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар хорт хавдрын шинэ тохиолдол 6 мянга давж бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 700 гаруй тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Манай аймгийн хувьд 2022 онд 154 хорт хавдрын тохиолдол шинээр бүртгэгдэж, 116 хүн хорт хавдрын улмаас нас барсан.

Аймгийн хэмжээнд 494 хүн хорт хавдрын хяналтад байна.

Манай улсад бүртгэгдэж байгаа хорт хавдрын өвчлөлийн 90 гаруй хувийг 40-өөс дээш насныхан эзэлдэг. Хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой. Хамгийн гол нь эрт оношлуулах шаардлагатай. Иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, оношилгоо шинжилгээнд тогтмол хамрагдаж, эрүүл зөв хооллож хэвшвэл энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.

Хорт хавдрын шалтгаант нас баралтын хувиараа манай улс дэлхийн 195 орны тэргүүнд бичигдэж байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож байхыг уриалж байна.

By admin

Leave a Reply

Your email address will not be published.