Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээс Эмгэг судлалын бага хурал, эх хүүхдийн чиглэлээр чадавхижуулах сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Амгалан амаржих газрын нярайн зөвлөх эмч С.Энхтуяа, ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү нартай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд зөвлөх эмч нарын баг Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, эмгэг судлалын тусламж үйлчилгээний чиглэлээр тасаг нэгжид ажиллан эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж, эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд клиник аудит хийгдлээ. Эмгэг судлалын бага хурал, сургалтад 25 нэгжийн эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.