Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их, бага эмч нарыг мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд дүн шинжилгээ хийх чадварт, сургах, томуугийн цар тахал болон улиралын томуугийн хүндрэлийн эрсдлийн үнэлгээний аргачлалыг ашиглан эрсдлийн үнэлгээ хийх, томуугийн идэвхжлийн түвшинг тогтоох, үнэлгээний үр дүнд суурилсан хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд “Бүртгэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан /статистикч бага эмч/, томуугийн тандалтын мэдээлэл хариуцсан ажилтан, Нэгдсэн эмнэлгийн статистикч эмч, яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч, хувийн хэвшлийн ортой эмнэлгийн бүртгэл мэдээллийн ажилтан нийт 45 хүн хамрагдсан.

By admin

Leave a Reply

Your email address will not be published.