“Говийн чоно-2022” Олон Улсын дадлага сургууль Баянхонгор аймагт есдүгээр сард болох тул холбогдуулан АОКомиссын гамшгаас хамгаалах албадын гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хуваарийн дагуу шалгаж байна.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн газрын алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг шалгаж, заавар зөвлөмж өгч ажилласан тухай Онцгой байдлын газраас мэдээллээ.

