“ Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяны үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарынхан хамтран зохион байгуулж байна.

Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “ Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аян улс орон даяар 2022.06.15-2022.09.15-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Урин дулааны цаг ирж, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж буй тул Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран Баянхонгор сумын Баруун постоор дамжин өнгөрөгч, нийт зорчигч иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажиллалаа.

Зам тээврийн осол гэмтэл нь Монгол улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод удаж байна. Зам тээврийн ослын улмаас жилд 1,2 сая хүн нас барж, 500 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа гэх судалгаа бий. Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амиа алдаж, 11 мянга орчим хүн гэмтэж, бэртсэн байна. Иймд иргэд та бүхэн хайртай бүхнийхээ төлөө замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хөдөлгөөнд хариуцлагатай, соёлтой оролцоорой.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *