Эрхэм зорилго
Эрхэм зорилго

Эрүүл мэндийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн нотолгоонд тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлсэнээр хүн амд ээлтэй тэгш хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ГАЗРЫН БҮТЭЦ, ЧИГ ҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ

Нэг. Нийтлэг үндэслэл

Аймгийн Эрүүл мэндийн газар /цаашид Газар гэх/-ын бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцаа нь дүрмээр зохицуулна.

Газар нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн асудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж, стандартыг мөрдлөг болно.

Газар нь иргэдээ дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх боломжоор хангах, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмыг баримтална.

Хоёр. Үйл ажиллагааны чиглэл

Газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.1 Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдох асуудлаар:

- Өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар, хөтөлбөр, стратеги төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад аймгийн Засаг даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах

- Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх эрүүл мэндийн үйл ажиллагаанд бусад салбар, иргэдийн оролцоог хангах

- Хүн амын эрүүл мэндтэй холбогдон гарсан бодлого, хөтөлбөр, тушаал, шийдвэрийг өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчлан таниулж, хэрэгжилтийг зохион байгуулах

- Эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн түвшинд эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах мэргэжил арга зүйгээр ханган ажиллах

- Үйлчлүүлэгч төвтэй чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээг нэвтрүүлэх талаар онцгойлон анхаарч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээтэй холбогдон гарсан иргэдийн санал, хүсэлт, гомдлыг барагдуулах шийдвэрлэх

2.2 Эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар:

- Өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал дүгнэлт гаргах, тухайн шатны Засаг даргад танилцуулах, батламжлуулах

- Харьяа нутаг дэвсгэрийн хүн амынхаа эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд дүн шинжилгээ хийж, төрийн хүчин чадлаас давсан тусламж үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохицуулах, төлөвлөлт хийх

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өөрийн орон нутгаас тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага болон төрийн тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

2.3 Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих чиглэлээр:

- Эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан стандарт, тусламж үйлчилгээний багц, удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих

- Харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийн нөлөөнд судалгаа хийж, зөвлөмж гаргах

- Эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах, хуваарилах

- Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүгийн удирдлагаар хангаж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавин санхүүгийн мэдээ, тайланг нэгтгэж, үнэлэлт дүгнэлт өгөх

2.4 Харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагад өгөх асуудлаар:

- Эрүүл мэндийн статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хүн амын эрүүл  мэндийн талаар тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход шаардлагатай мэдээ, мэдээллээр холбогдох байгууллагуудыг цаг тухайд нь шурхай хангах

- Өөрийн харьяа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын өвчлөл, эндэгдлийн талаарх мэдээг цаг тухайд нь хүлээн авч нэгтгэн боловсруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг эргэн мэдээллээр хангах

Гурав. Удирдлага зохион байгуулалт

3.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд эрүүл мэндийн чанартай аюулгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төсвийн тухай хуулийн 6.6.3-д заасны дагуу эрх, үүргээ Эрүүл мэндийн газрын даргад шилжүүлж болно.

3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч эрхээ шилжүүлэн ажилласнаар Төсвийн тухай хуулийн 22.6.5 заалтын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.

3.3. Эрүүл мэндийн газар нь удирдлага, санхүү, аж ахуйн  хувьд бие даан ажиллах ба “Эрүүл мэндийн газар” гэсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.4. Эрүүл мэндийн газар нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж үйлчигээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүү хөрөнгө нөөцийг хуваарилах, хяналт тавих асуудлыг хариуцаж Засаг дарга, Эрүүл мэндийн сайдад тайлагнана.

3.5. Өөрийн бүтцэд Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж хяналт тавих

3.6. Аймгийн Эрүүл мэндийн газрын орон тоог өөрийн орон нутгийн хүн ам, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнээс хамааруулан тогтоож, аймгийн Засаг даргын шийдвэрээр батлуулна.

Дөрөв. Эрх, үүрэг

4.1. Эрүүл мэндийн газрын эрх

Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ.

- Харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуул байгаа өмчийн бүх хэлбэрээр эрүүл мэндийн байгууллагуудад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч үүрэг даалгаврын биелэлтийг шаардах, хариуцлага тооцох

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран гүйцэтгэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийж, тэргүүлэх чиглэлээр тогтоож түгшлэлийн чиглэл, хэтийн төлвийг тодорхойлох

- Ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

- Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний талаарх иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг тодорхой давтамжтайгаар авч мэдээлэх, судалгааны мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх

- Албан бус төлбөрийг бууруулах, төлбөртэй тусламж үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд ил тод, нээлттэй байлгах арга хэмжээг зохион байгуулж хяналт тавих

- Харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийн үнэлгээ болон эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн үнэлгээг холбогдох байгууллагатай хамтран хийж, үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан холбогдох дээд шатны байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх

- Хүн амын өвчлөлийн чиг хандлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулж өөрийн орон нутгийн эрүүл мэндийн туслаж үйлчилгээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хийх, харьяа эрүүл мэндийн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн мэдээний санг байгуулах, тогтмол шинэчлэх

- Эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулах

- Эм хангамжийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах, харьяа эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн гэрээний биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

- Харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийг хийх, харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангах үйл аэиллагааг орон нутагтаа зохион байгуулах

-  Өөрийн орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын орчинг бүрдүүлэх,  сургалт зохион байгуулах нөхцлөөр хангах

-  Хүн амын эрүүл мэндийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнд шаардлага тавих

-  Өөрийн орны болон гадаад орны эрүүл мэндийн байгууллагтай хамтран ажиллах, гэрээ хэлцэл хийх

-  Өөрийн харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, урамшуулан дэмжих чиглэлээр төр олон нийт, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, төрийн одон медаль, салбарын болон нутгийн захиргааны байгууллагын шагналд нэр дэвшүүлж шийдвэрлүүлэх

- Өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагын үлгэрчилсэн бүтэц дүрмийг батлах

- Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд зохион байгуулж, тус үйл ажиллагаанд иргэд, олон нийт, аж ахуйн байгууллагыг татан оролцуулах

-  Хуульд заасан эрхийн хүрээнд ажилтныг томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр чөлөөлөх, халах

-  Эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах

-  Эрүүл мэндийн байгууллагад гарсан шинэ бүтээл, дэвшилтэд технологи, дүгнэлт гаргах, санал өгөх

-  Орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтийн байдалд хяналт тавин шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах

4.2 Эрүүл мэндийн газрын үүрэг

- Энэхүү журмын  3.2-т заасны дагуу Аймгийн засаг дарга эрхээ шилжүүлсэн тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг Засаг даргын өмнө бүрэн хариуцах

- Эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гарсан эрх зүйн акт, стандарт, удирдамж, тусламж үйлчилгээний багц, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, шаардлагыг хэрэгжүүлэх

- Засаг даргаар ахлуусан “Эрүүл мэндийн зөвлөл”-ийн ажлын албаны үүргийг гүйцэтгэж хурал зохион байгуулах, хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн бэлтгэх

- Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг зохион байгуулах

- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, ёс зүйн алдаа доголдлыг бүртгэн мэдээлэх