Статистик
Статистик

2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ДҮГНЭЛТ

Эх хүүхдийн эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаарнийт 1041эх төрж, өнгөрсөн оны мөн үеэс 28төрөлтөөр нэмэгдсэнбайна.Нийт төрсөн эхийн 90.1 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 9.8 хувь нь сумын эмнэлэгт төрж,Галуут, Өлзийт, Баацагаан суманд болон Наранмандал ӨЭМТ-ийн харьяалалтай эх гэртээ төрж, нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.38байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байна. /2018 онд 0.29 хувь/

Нийт амьд төрсөн 1051 хүүхдийн12 нь ихэрлэн 54 буюу 5.1хувь нь дутуу төрж, 99.5 хувь нь 1 цагийн дотор хөхөө амласан байна.Эхний 6 сардэхийн ноцтой хүндрэл 4бүртгэгдэж, нийт төрсөн эхчүүдэд давхардсан тоогоор 1030жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлбүртгэгдсэнээс56.4хувь нь жирэмсэн үеийн, 37.2хувь нь төрөх үеийн, 3.7 хувь нь төрсний дараах үеийн хүндрэл, 2.5 хувь нь жирэмсэн төрөхөөс үл хамаарах өвчний хүндрэлбайгаагурд оны мөн үетэй харьцуулахад нийт хүндрэлийн тохиолдлын тоо буурч, жирэмсэн төрөхөөс үл хамаарах өвчний хүндрэлийн хувь нэмэгдсэн байна.Аймгийн хэмжээнд 6 сарын байдлаар 1120 жирэмсэн эх хяналтад байгаа бөгөөд шинээр хяналтад орсон нийт 1091жирэмсэн эхчүүдийн 87.5хувь нь жирэмсний эрт үедээ буюу эхний 3 сартайд хяналтад хамрагдан, 98.9хувь нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 2.7 хувь нь цус багадалттай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг өссөн үзүүлэлттэйбайна. /2018 онд цус багадалт 2.5 хувь/ Шинээр жирэмсний хяналтад орсон 1091 эмэгтэйчүүдийн 1005 буюу 92.1 хувь нь трихомианаз, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд хамрагдаж трихомианаз 75, заг хүйтэн 55,тэмбүү, ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээнд 99.6 хувь хамрагдаж,тэмбүүгийн 14 эерэг тохиолдол оношлогдож эмчилгээнд хамруулсаныг 2018 оны мөн үетэй харьцуулахад шинжилгээнд хамрагдалтын хувь өсөж,өвчлөлийн тоо нэмэгдсэннь анхаарал татаж  байна.

Амьд төрсөн 1051хүүхдийн 46 буюу 4.3хувь нь 2500 граммаас доош жинтэй төрж,/2018 онд 4.8/, нийт төрөлтөд ногдох амьгүй төрөлтийн түвшин 1.9байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсанбайна. /2018 онд 4.9/

Нийт амьд төрсөн хүүхдийн 1.43 хувь буюу 15хүүхэд төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс /0.8 хувь/ нэмэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд өнгөрсөн оны мөн үед 12.7 промилл  байсан бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 13.3 промилл буюу0.6 пунктээр нэмэгдэн,Богд, Баацагаан, Галуут, Баянлиг, Баянговь, Гурванбулаг сумыннялхасын эндэгдлийн түвшин улс, аймгийн дундажаас өндөр байна.Перинаталь эндэгдлийн түвшин 1000  төрөлтөд өнгөрсөн оны мөн үед 8.8 байсан бол эхний 6 сард 7.6болж 1.2 пунктээр буурсан байна.Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 57.1 хувь нь суманд эндэж, хүйсээр авч үзвэл 78.5хувь нь эрэгтэйхүүхэд байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 42.8 хувь нь нярайн эрт үедээ, 7.1 хувь нь нярайн хожуу үедээ, 50.0 хувь нь29 ба түүнээс дээш хоногтойд эндсэнийг 2018оны мөн үетэй харьцуулахад нярайн эрт үеийн эндэгдлийн эзлэх хувь өссөн үзүүлэлттэй байна.

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 18.1промилл байгааг өнгөрсөн оны мөн үетэй /20.6 промилл/  харьцуулахад 2.5промиллоор буурч, нийт эндэгдлийн 47.3 хувь нь эмнэлгийн тусламжгүй гэртээ эндсэн байна.1-5 хүртэлх насны 5 хүүхдийн эндэгдлийн шалтгаан 100 хувь ослын шалтгаантай байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Эхний 6 сарын байдлаарсард дундажаар 0-5 насны 6284 хүүхдийгбуюу хамруулбал зохих хүүхдийн 65.0 хувийг өсөлтийн хэмжилтэд хамруулж, зөвлөгөө өгсөн байна.Тухайн 6сардхэмжилтэд хамрагдсан 5491хүүхдийн 1.5хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 0.75 хувь нь туранхай, 0.89 хувь нь тураалтай байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахаджин-өндрийн үзүүлэлтийн хувь нэмэгдсэн байна. Өсөлтийн хэмжилтэд хамрагдсан 6 хүртэлх сартай 758хүүхдийн 744буюу98.1 хувь нь эхийн сүүгээр дагнан хооллож байна.

Аймгийн хэмжээнд товлолт дархлаажуулалтын хамралтын хувь эхний сарын байдлаар 97.1 хувь байгаа бол Баян-Овоо сумын ЭМТ хамгийн бага хамралттай 85.1 хувь байна.

            Нэгдсэн эмнэлгийн үр хөндөлтийн кабинетад нийт 206үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдэж,үүний 17 буюу 8.2 хувь нь хожуу

үр хөндүүлж, 6.8 хувийг 20-с доош насны эмэгтэйчүүд эзэлж, хүндрэл бүртгэгдээгүй байна.

Нас баралт

Аймгийн хэмжээнд эхний 6 сард нас баралтын 242 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 35 тохиолдлоор буурч, нийт нас баралтын 27.6 хувь нь эмнэлэгт нас барснаас 31.3 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. (2018 онд 28.3 хувь)Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 31 эмчлүүлэгч нас барж, амьгүй төрөлтийн 1 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралтын 18, амьгүйн 1 тохиолдолд эмгэг судлалын, 4 тохиолдолд шүүх эмнэлгийн задлан орж, задлан шинжилгээний хувь 74.1 хувь, оношийн зөрүү  бүртгэгдээгүй байна.

Эхний 6 сард хорт хавдрын 44нас баралт, осол гэмтлийн 34 нас баралт бүртгэгдсэнийг өнгөрсөн онтой харьцуулахад хавдрын нас баралт буурсан байна.

Амбулатори стационарын үзүүлэлт

Аймгийн хэмжээнд 11929үйлчлүүлэгч эмчлэгдэн81743ор хоног ашиглаж, ор ашиглалтын хувь 76.4, дундаж ор хоног 6.9байна.

Нийт 161011 үзлэг хийгдсэний 29.7хувийг урьдчилан сэргийлэх үзлэг эзэлж, нийт үзлэгийн 41.1 хувийг Нэгдсэн эмнэлэг, 20.1 хувийг өрхийн ЭМТ, 37.2 хувийг сумын, 1.4 хувийг хувийн ортой эмнэлгийн үзлэг эзэлж байгаа бол сумын нийт үзлэгт их эмчийн үзлэг 45.8 хувь, багийн бага эмчийн үзлэг 35.4 хувь, эх баригчийн үзлэг 11.7 хувь, сумын бага эмчийн үзлэг 6.9 хувийг эзэлж байна.

Нийт 46759 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 50.9 хувь нь шинэ өвчлөл байгаа бөгөөд 2018 онтой харьцуулахад бүртгэгдсэн өвчлөл нэмэгдсэн байна.Эхний 6 сарын байдлаар  осол гэмтлийн өвчлөлийн 492 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 56.0 байгаа нь 2018 оны /54.8/ түвшингээс нэмэгдэх хандлагатай байна. Бүртгэгдсэн осол гэмтлийн 72.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 15 хүртэлх насны 94 хүүхэд осол гэмтэлд өртөсний 54.2 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж, осол гэмтлийн шалтгаанаар авч үзэхэд 64.7 хувь нь ямар нэг байдлаар түлэгдэж эмнэлгийн тусламж авчээ. Нийт бүртгэгдсэн ослын  25.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол, гэмтэлд өртсөн байна.

Нийт 8794 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 18.7хувийг алсын, 3.9 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага  болон нийт дуудлаганд эзлэх алсын дуудлага, осол гэмтлийн дуудлага буурсан байна.

Халдварт өвчин

 Аймгийн хэмжээнд эхний 6 сард нийт 854 халдварт өвчин бүртгэгдэж 10.000 хүн амд 97.2байгааг 2018 оны мөн үетэй (80.1) харьцуулахад 1.2 дахин нэмэгдэж, сүрьеэгийн 1 нас баралт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад БЗДХ-ын тохиолдлын тоо нэмэгдэж, нийт халдварт өвчний 84.1 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн БЗДХ-ын 718 тохиолдлын 42.4 хувийг заг хүйтэн, 43.3 хувийг трихомониаз, 14.2 хувийг тэмбүүгийн  өвчлөл эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл буурч, заг хүйтэн, трихоминиазын өвчлөл 1.6-3.3 дахин нэмэгдсэн ньанхаарал татаж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг

Аймгийн хэмжээнд артерийн гипертензийн эрт илрүүлэгт үзлэгийн хамрагдалт 64.0хувь /2018 онд 40.4/, чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэг36.6 хувь /2018 онд 38.9/байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дүнгээр үзлэгийн хувь өссөн байгаа ч Бууцагаан, Эрдэнэцогт,Баян-Өндөр, Жинст, Бөмбөгөр, Заг сумын ЭМТ-үүд эрт илрүүлэгийн үзлэгийг хангалтгүй зохион байгуулж байна.Артерийн гипертензийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 6859 хүн хамрагдаж, үүнээс давтан үзлэгийн 166 хүнээс 120буюу 72.2хувьд онош батлагдсан байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 6748 хүн хамрагдсанаас давтан үзлэгт 15 хүн хамрагдаж 5хүнд чихрийн шижин оношлогдсон байна.

                        ДҮГНЭЛТ БИЧСЭН

       ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

      ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТЭН С.БАТЦЭЦЭГ