НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр
НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр

Олон нийтэд түшиглэсэн нялх бага насны хүүхдийн хооллолтын сургалтыг 2 ээлжээр зохион байгууллаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй, хөгжил”  төслийн хүрээнд “Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолт” сургалтыг орон нутгийн сургагч 5 багш нар бэлтгэгдэн ирснээс хойш 2017- 2018 оны хугацаанд Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн 316 /63 хувь/ хүнийг сургалтанд хамрууллаад байна. Энэ удаад 2019 оны сургалтыг 2 ээлжээр 9 сарын 16-27-ны өдрүүдэд Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл  мэндийн төвд шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтэн /их эмч, сувилагч, багийн  эмч, нийгмийн ажилтан/ нийт 52 хүнд сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын өмнө болон дараа нь үнэлгээ хийхэд: Нийт сургалтанд хамрагдагсад сургалтын өмнөх үнэлгээнд мэдлэгийн түвшин  57.6-66.5 % байсан бол сургалтын дараах үнэлгээнд 92.2-94.4% болж мэдлэгийн түвшин 25.7-36.8 хувиар нэмэгдэж, НБНХХ-ын зөвлөгөө өгөх ур чадварт суралцлаа.