Нийгмийн эрүүл мэндийн төв
Нийгмийн эрүүл мэндийн төв

Нийгмийн эрүүл мэндийн төв

- Нийгмийн эрүүл мэндийн төв нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага мөн.

Чиг үүрэг:

- Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, стратегийг удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах

- Нийгмийн эрүүл мэндийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд удирдлагын манлайллыг хангаж нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй, ил тод хариуцлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлд үнэлгээ, тандалт хийх, дэмжих орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлого чиглэлээр хангах асуудлаар эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

- Зонхилон тохиолдох өвчлөл, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн байдалд нөлөөлж буй  сөрөг хүчин зүйлсийн  талаар нөлөөллийн үнэлгээ хийх, хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг дангаараа болон бусад эмнэлэг мэргэжлийн төвүүд, салбар аж ахуй нэгж, байгууллага, олог ний иргэдтэй хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулах

Эрүүл мэндийн салбар бодлогын хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээрх баримт бичиг, стандарт, тушаал шийдвэр, удирдамжийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд дэмжлэгт хангах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэгт удирдлага, зохион байгуулалтаар хангах

- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд жигд, тоо чанар, хүртээмжийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, тушаал, шийдвэр, хөтөлбөрүүдийг хэрэгжилтийг хангуулан ажиллах

- Хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг хүчин зүйлийг нэмэгдүүлэх, сөрөг хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр орчны тандалт, судалгааг зохион байгуулж салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

- Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлээс урдьчилан сэргийлэх, хяналт тандалт хийх чиглэлээр бодолгын баримт бичиг, хөтөлбөрийн хэргэжилтийгмэргэжил арга зүйгээр ханган урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах замаар хүн амын дунд халдварт бус өвчлөл нас баралтыг бууруулах

- Хүнсний баталгаат байдлын талаар  бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, мэргэжлийн арга зүйгээр хангаж хяналт тавьж ажиллах, тандалт, мэдээллийн тогтолцоо бий болгох  замаар орон нутагт хүнсний баталгаат байдлыг хангах

- Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эрүүл зөв хооллолтын клуб”-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, зохистой хооллолтын  талаар  иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, хоол тэжээлээс хамааралт эмгэгээс урьдчилан сэргийлэх

- Хүн амын дунд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг сайжруулах, эрүүл зохистой зан дадалыг хэвшүүлэх, дэмжих чиглэлээрх мэдээлэл, сургалт сурталчилгааг сайжруулахад мэргэжил аргазүйгээр хангах, шийдвэр гаргагчдын түвшинд дэмжлэгт орчин бүрдүүлэх, удирдан зохион байгуулах

- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулсан эрүүл мэндийн дэмжлэгт орчин бүрдүүлэх, хүн амын хөдөлгөөний хомсдлыг  тандан судлах, орон нутгийн хүн амын бие бялдрын чийрэгжилтийн төвшинг тогтоох, сайжруулах,  идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих орчин бүрдүүлэх чиглэлээр ухаалаг нөлөөллийн болон олон нийтэд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

- Баянхонгор аймгийн хэмжээнд халдварт өвчний тархалтыг судлах, халдварт өвчний дэгдэлтийн байдалд тархвар зүйн судалгаа хийж,  холбогдох арга хэмжээг авах, хүн амын дундах халдварт өвчний өвчлөл нас баралтыг бууруулах.

- Орон нутгийн түвшинд БЗДХ, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, бууруулах чиглэлээр бодлого шийдвэрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн тандалт судалгаа, хяналт үнэлгээ, сургалт сурталчилгааны ажлыг нэгтгэн зохион байгуулах

- Хүйтэн хэлхээний горимыг сахиулах, вакцин биобэлдмэлийг захиалах, татан авах, түээх хадгалах, устгах, дархлаажуулалтын мэдээ тайлан авах, нэгтгэх

- Хүн амын дундах өвчлөлийг тандах, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, урьдчилдан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эмчлэн эдгэрүүлэх үйл ажиллагаг харьяа орон нутгийн эмнэлгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

- Хүн амын дунд биеийн тамирийн дасгал, хөдөлгөөнөөр чийрэгжих, эрүүл зөв хооллолтыг дэмжих, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр чийрэгжүүлэлтийн, хоол зүй, сэтгэл зүй, донтолт, хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх болон өсвөр үе ахмадын эрүүл мэндийн нэгжийг байгуулан ажиллах

Халдварт болон халдварт бус өвчин болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн талаар тандалт судалгаа хийж, мэдээний сан байгуулан ажиллах

Овог, нэр

Зураг

Албан тушаал

Утасны дугаар

И-майл хаяг

1

2

3

4

5

1

Д. Балжмаа

   НЭМТ дарга

70442834

baljmaa_bhr@yahoo.com

2

Б. Алтанчимэг

Дархлаажуулалт, Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн

70442834

altanchimeg.batochir@yahoo.com

3

М. Баяр - баясгалан

НҮЭМ, өсвөр үе залуучуудын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн

70442834

m.bayarbaysgalan@yahoo.com

4

Д. Мөнх-Эрдэнэ

Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

70442834

munkherdene_davaasuren@yahoo.com

5

Б.Эрдэнэдалай

Чийрэгжүүлэлт, ахмад настны эрүүл мэндийн асуудал  хариуцсан мэргэжилтэн

70442834

bat.dalai.77@gmail.com

6

А. Өлзиймөнх

Орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

70442834

ulziimunkh.mnums@gmail.com

7

Г. Оюунтөгс

БЗДХ, сүрьеэгийн тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн

70442834

oyuka.tuku@yahoo.com

8

С. Бадамцэцэг

Эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн

70442834

S.Badmaa84@yahoo.com

9

Б.Баянаа

ХБӨ-ий асуудал

хариуцсан мэргэжилтэн

70442834

10

Н. Эрдэнэчимэг

Дархлаажуулалтын нөөц, вакцин биобэлдмэлийн аюулгүй байдал хариуцсан бага эмч

70442834

11

Б.Баасансүрэн

Осол гэмтэл, хавдрын эрт илрүүлэг хариуцсан мэргэжилтэн

70442834

12

Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

70442834