Дөрвөн өөр шийдэлтэй эко жорлонг барьж ашиглалтад орууллаа.
Дөрвөн өөр шийдэлтэй эко жорлонг барьж ашиглалтад орууллаа.

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага KOICA, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн хүрээнд орчны бохирдолыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор Баянхонгор сумын Оточ-Номгон өрхийн эрүүл мэндийн төв, 4,5,6  дугаар багийн 3 өрхөд душтэй, сайжруулсан, хуурайшуулсан, соруулдаг зэрэг 4 өөр шийдэлтэй эко жорлонг барьж ашиглалтад орууллаа.

-амчуулын 5-18-2 тоотод оршин суугч иргэн Г.Энхбаясгалангынд Монгол улсын MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан 2 тасалгаатай душтэй нүхэн жорлон,

-10 мянгатын 6-10-4 тоотод оршин суугч иргэн Э.Нямдоржийнд  өтгөн шингэнийг тусгаарлан хуурайшуулж хатаах зориулалттай жорлон,

-Оточ Номгон өрхийн эрүүл мэндийн төвд MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан  дотор талд нь бага насны хүүхдийг хуурайлах тавцантай, гар угаалтуурын саарал усыг дахин ашиглах боломжтой жорлон,

-амчуулын 4-4-445 тоотод оршин суугч иргэн О.Мягмарынд хүүхэд, том хүний 2 тасалгаатай жорлонг  хөрсний ус дээр гарч ирдэг онцлогт тохируулан хийсэн.

Эдгээр 4 төрлийн агаар, хөрсний бохирдолгүй сайжруулсан загвар жорлонг сонирхсон иргэд үзэж, заавар зөвлөмж авах боломжтой.