Бүтэц
Бүтэц

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ГАЗРЫН БҮТЭЦ, ЧИГ ҮҮРГИЙН ШИНЖИЛГЭ

Нэг. Нийтлэг үндэслэл

Аймгийн Эрүүл мэндийн газар /цаашид Газар гэх/-ын бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцаа нь дүрмээр зохицуулна.

Газар нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн асудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж, стандартыг мөрдлөг болно.

Газар нь иргэдээ дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх боломжоор хангах, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмыг баримтална.

Хоёр. Үйл ажиллагааны чиглэл

Газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.1 Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдох асуудлаар:

- Өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар, хөтөлбөр, стратеги төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад аймгийн Засаг даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах

- Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх эрүүл мэндийн үйл ажиллагаанд бусад салбар, иргэдийн оролцоог хангах

- Хүн амын эрүүл мэндтэй холбогдон гарсан бодлого, хөтөлбөр, тушаал, шийдвэрийг өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчлан таниулж, хэрэгжилтийг зохион байгуулах

- Эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн түвшинд эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг сурталчлах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах мэргэжил арга зүйгээр ханган ажиллах

- Үйлчлүүлэгч төвтэй чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээг нэвтрүүлэх талаар онцгойлон анхаарч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээтэй холбогдон гарсан иргэдийн санал, хүсэлт, гомдлыг барагдуулах шийдвэрлэх

2.2 Эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар:

- Өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал дүгнэлт гаргах, тухайн шатны Засаг даргад танилцуулах, батламжлуулах

- Харьяа нутаг дэвсгэрийн хүн амынхаа эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд дүн шинжилгээ хийж, төрийн хүчин чадлаас давсан тусламж үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохицуулах, төлөвлөлт хийх

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өөрийн орон нутгаас тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага болон төрийн тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

2.3 Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих чиглэлээр:

- Эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр гарсан стандарт, тусламж үйлчилгээний багц, удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих

- Харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийн нөлөөнд судалгаа хийж, зөвлөмж гаргах

- Эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах, хуваарилах

- Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүгийн удирдлагаар хангаж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавин санхүүгийн мэдээ, тайланг нэгтгэж, үнэлэлт дүгнэлт өгөх

2.4 Харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагад өгөх асуудлаар:

- Эрүүл мэндийн статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хүн амын эрүүл  мэндийн талаар тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход шаардлагатай мэдээ, мэдээллээр холбогдох байгууллагуудыг цаг тухайд нь шурхай хангах

- Өөрийн харьяа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын өвчлөл, эндэгдлийн талаарх мэдээг цаг тухайд нь хүлээн авч нэгтгэн боловсруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг эргэн мэдээллээр хангах

Гурав. Удирдлага зохион байгуулалт

3.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд эрүүл мэндийн чанартай аюулгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төсвийн тухай хуулийн 6.6.3-д заасны дагуу эрх, үүргээ Эрүүл мэндийн газрын даргад шилжүүлж болно.

3.2. Төсвийн ерөнхийлөн захирагч эрхээ шилжүүлэн ажилласнаар Төсвийн тухай хуулийн 22.6.5 заалтын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.

3.3. Эрүүл мэндийн газар нь удирдлага, санхүү, аж ахуйн  хувьд бие даан ажиллах ба “Эрүүл мэндийн газар” гэсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.4. Эрүүл мэндийн газар нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж үйлчигээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүү хөрөнгө нөөцийг хуваарилах, хяналт тавих асуудлыг хариуцаж Засаг дарга, Эрүүл мэндийн сайдад тайлагнана.

3.5. Өөрийн бүтцэд Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж хяналт тавих

3.6. Аймгийн Эрүүл мэндийн газрын орон тоог өөрийн орон нутгийн хүн ам, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнээс хамааруулан тогтоож, аймгийн Засаг даргын шийдвэрээр батлуулна.

Дөрөв. Эрх, үүрэг

4.1. Эрүүл мэндийн газрын эрх

Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ.

- Харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуул байгаа өмчийн бүх хэлбэрээр эрүүл мэндийн байгууллагуудад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч үүрэг даалгаврын биелэлтийг шаардах, хариуцлага тооцох

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран гүйцэтгэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийж, тэргүүлэх чиглэлээр тогтоож түгшлэлийн чиглэл, хэтийн төлвийг тодорхойлох

- Ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

- Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний талаарх иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг тодорхой давтамжтайгаар авч мэдээлэх, судалгааны мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх

- Албан бус төлбөрийг бууруулах, төлбөртэй тусламж үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд ил тод, нээлттэй байлгах арга хэмжээг зохион байгуулж хяналт тавих

- Харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийн үнэлгээ болон эрүүл мэндийн байгууллагын эрсдлийн үнэлгээг холбогдох байгууллагатай хамтран хийж, үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан холбогдох дээд шатны байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх

- Хүн амын өвчлөлийн чиг хандлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулж өөрийн орон нутгийн эрүүл мэндийн туслаж үйлчилгээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хийх, харьяа эрүүл мэндийн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн мэдээний санг байгуулах, тогтмол шинэчлэх

- Эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулах

- Эм хангамжийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах, харьяа эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн гэрээний биелэлтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

- Харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийг хийх, харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангах үйл аэиллагааг орон нутагтаа зохион байгуулах

-  Өөрийн орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын орчинг бүрдүүлэх,  сургалт зохион байгуулах нөхцлөөр хангах

-  Хүн амын эрүүл мэндийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэнд шаардлага тавих

-  Өөрийн орны болон гадаад орны эрүүл мэндийн байгууллагтай хамтран ажиллах, гэрээ хэлцэл хийх

-  Өөрийн харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, урамшуулан дэмжих чиглэлээр төр олон нийт, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, төрийн одон медаль, салбарын болон нутгийн захиргааны байгууллагын шагналд нэр дэвшүүлж шийдвэрлүүлэх

- Өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагын үлгэрчилсэн бүтэц дүрмийг батлах

- Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд зохион байгуулж, тус үйл ажиллагаанд иргэд, олон нийт, аж ахуйн байгууллагыг татан оролцуулах

-  Хуульд заасан эрхийн хүрээнд ажилтныг томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр чөлөөлөх, халах

-  Эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах

-  Эрүүл мэндийн байгууллагад гарсан шинэ бүтээл, дэвшилтэд технологи, дүгнэлт гаргах, санал өгөх

-  Орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтийн байдалд хяналт тавин шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах

4.2 Эрүүл мэндийн газрын үүрэг

- Энэхүү журмын  3.2-т заасны дагуу Аймгийн засаг дарга эрхээ шилжүүлсэн тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг Засаг даргын өмнө бүрэн хариуцах

- Эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гарсан эрх зүйн акт, стандарт, удирдамж, тусламж үйлчилгээний багц, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, шаардлагыг хэрэгжүүлэх

- Засаг даргаар ахлуусан “Эрүүл мэндийн зөвлөл”-ийн ажлын албаны үүргийг гүйцэтгэж хурал зохион байгуулах, хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн бэлтгэх

- Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг зохион байгуулах

- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, ёс зүйн алдаа доголдлыг бүртгэн мэдээлэх

5. Хэлтсийн чиг үүрэг

5.1. Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс

-  Салбарын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагын манлайлал, хүний нөөцийн хөгжлийг хангаж, үр дүнтэй ил тод, хариуцлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төсөв хөрөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлд нийцүүлэн үр ашигтай зарцуулахад мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлого чиглэлээр хангах асуудлаар эрүүл мэндийнгазрын даргын үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх

- Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратеги, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв хөрөнгийн үр ашигтай зарцуулах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлд тулгуурлан төлөвлөх, хувиарлах, гүйцэтгэлд хяналт тавих, төсвийн үр дүнг дээшлүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавих, бараа ажил үйлчилгээг гүйцэтгэлд хяналт тавих, бараа ажил үйлчилгээг гүйцэтгэгч сонгон шалгаруулах журмын хэрэгжилтийг ханган ажиллах

- Эрүүл мэндийн газар болон харьяа нэгж байгууллагуудын ажиллагсадын ажил үүргээ гүйцэтгэхэд хууль зүйн талаас дэмжлэг туслалцаа үзүүлж, эрх зүйн зөрчилгүй ажиллах  нөхцөлийг бүрдүүлэх

- Эрүүл мэндийн салбарын стратеги, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, хангах, сургах, хөгжүүлэх, хүний нөөцийн бодлогын тулгамдаж буй асуудлаар бодлого боловсруулах, санал дэвшүүлж шийдвэрлүүлэх

- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратеги, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил, нийлүүлэгдэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээг төлөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

- Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар аюулгүй байдал, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг дэмжлэгт удирдлага, зохион байгуулалтаар хангах, тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

- Эрүүл мэндийн газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлт худалдан авалтыг тасралтгүй хангах

- Эрүүл мэндийн газрын албан хэрэг хөтлөлт, байгууллагын архив, бичиг хэргийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хөтлөж, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг  явуулах нөхцлийг бүрдүүлэх.

- Эрүүл мэндийн газрын даргын хүн амын эрүүл мэндийн талаар орон нутагт баримтлах бодлого, шийдвэрийг төлөвлөн зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлж туслах, өдөр  тутмын ажлын цагийн хуваарь, цаг төлөвлөлтийг гаргаж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өдөр тутмын мэдээллийн урсгалыг шуурхай байлгах

5.2. Эмнэлгийн тусламжийн хэлтэс

- Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар аюулгүй байдал, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг дэмжлэгт удирдлага, зохион байгуулалтаар хангах, тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

- Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, чанарын дэмжлэгт удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэн, үйлчүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйгээр удирдаж, эрүүл мэндийн аливаа эрсдлээс сэргийлэх ажлыг чанартай зохион байгуулснаар ээлтэй орчинг бүрдүүлэх

- Хүчин төгөлдөр бүхий тусгай зөвшөөрлийн шалгуурын дагуу эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанар, эрсдэлд хөндлөнгийн үнэлгээ хийж, холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд дүгнэлт гарган магадлан итгэмжлэх үйл ажиллагааг орон нутагт удирдан зохион байгууллах

- Жирэмсний хяналт, эх нярайн тусламж, үйлчилгээний чанар сайжруулах, эх, нялхсын эндэгдлийг бууруулах

- Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, стандарт тушаалийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зонхилон тохиолдох өвчлөл эндэгдлийг тууштай бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах

- Сувилахуйн шинжлэх ухааны хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, сувилахуйн тусламж үйлчилгээний стратегийн хэрэгжилтийг хангах, сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сувилахуй, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулан, батлагдсан стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх

- Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний цус цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, ЭТҮХХ-ын дэмжлэгт удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэн,эрүүл мэндийн аливаа эрсдлээс сэргийлэх ажлыг чанартай зохион байгуулснаар ээлтэй орчинг бүрдүүлэх

- Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр гаргасан төрийн болон бодлогын хүрээнд хөнгөвчлөх эмчилгээ, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний батлагдсан стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион  байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний хөнгөвчлөх, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, оновчтой зохион байгуулан, ээлтэй орчин нөхцлийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх

- Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангаж төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх

- Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны бэлэн байдлыг нэгдсэн удирдлагаар хангах, яаралтай гамшгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, чанарыг тасралтгүй сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх

5.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтэс

- Эрүүл мэндийн салбарын бодлогын зорилтууд болон үндэсний стратеги, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах

- Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээ, мэдээллийг цуглуулах анхан шатны маягтын хөтлөлт, мэдээллийн байдлыг хянаж, мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар хангах

- Эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн техник хэрэгслэл, интернэт, дотоод сүлжээ, программ хангамжийн найдвартай ажиллагаа болон зайн оношилгооны үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулахад мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг удирдан зохион байгуулах

- Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, төсвийн  зарцуулалт, хөрөнгө, өр төлбөр, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх,  эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зөвлөн туслаж байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

- Эрүүл мэндийн статистикийн мэдээ, мэдээллийг нэгтгэх дүн шинжилгээ хийх тайлагнах эргэн мэдээлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай бодит тоон үзүүлэлт мэдээллээр хэрэглэгчдийг хангаж дэмжлэг үзүүлж ажиллах

- Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, ажиллагсдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийн техник хэрэгслэл, интернэт, дотоод сүлжээ, программ хангамжийн найдвартай ажиллагаа болон зайн оношилгооны үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулахад мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах

- Эрүүл мэндийн байгууллагын бүртгэгдсэн хүн амын төрөлт, нас баралт, эх хүүхдийн эндэгдэл,амбулаторын болон стационарын тусламж үйлчилгээний цахим мэдээллийн сангийн бүрдэлтийг хөтлөх

- Эрүүл мэндийн салбарын бодлогын зорилтууд болон үндэсний стратеги,төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөлтийн гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж нэгтгэн, тогтоосон хугацаанд тайлагнах, шийдвэр гаргагчдыг шаардлагатай  мэдээллээр хангаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

5.4.  Нийгмийн эрүүл мэндийн төв

- Нийгмийн эрүүл мэндийн төв нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага мөн.

Чиг үүрэг:

- Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, стратегийг удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах

- Нийгмийн эрүүл мэндийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд удирдлагын манлайллыг хангаж нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй, ил тод хариуцлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлд үнэлгээ, тандалт хийх, дэмжих орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлого чиглэлээр хангах асуудлаар эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

- Зонхилон тохиолдох өвчлөл, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн байдалд нөлөөлж буй  сөрөг хүчин зүйлсийн  талаар нөлөөллийн үнэлгээ хийх, хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг дангаараа болон бусад эмнэлэг мэргэжлийн төвүүд, салбар аж ахуй нэгж, байгууллага, олог ний иргэдтэй хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулах

Эрүүл мэндийн салбар бодлогын хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээрх баримт бичиг, стандарт, тушаал шийдвэр, удирдамжийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд дэмжлэгт хангах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэгт удирдлага, зохион байгуулалтаар хангах

- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд жигд, тоо чанар, хүртээмжийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, тушаал, шийдвэр, хөтөлбөрүүдийг хэрэгжилтийг хангуулан ажиллах

- Хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг хүчин зүйлийг нэмэгдүүлэх, сөрөг хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр орчны тандалт, судалгааг зохион байгуулж салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

- Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлээс урдьчилан сэргийлэх, хяналт тандалт хийх чиглэлээр бодолгын баримт бичиг, хөтөлбөрийн хэргэжилтийгмэргэжил арга зүйгээр ханган урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах замаар хүн амын дунд халдварт бус өвчлөл нас баралтыг бууруулах

- Хүнсний баталгаат байдлын талаар  бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, мэргэжлийн арга зүйгээр хангаж хяналт тавьж ажиллах, тандалт, мэдээллийн тогтолцоо бий болгох  замаар орон нутагт хүнсний баталгаат байдлыг хангах

- Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эрүүл зөв хооллолтын клуб”-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, зохистой хооллолтын  талаар  иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, хоол тэжээлээс хамааралт эмгэгээс урьдчилан сэргийлэх

- Хүн амын дунд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг сайжруулах, эрүүл зохистой зан дадалыг хэвшүүлэх, дэмжих чиглэлээрх мэдээлэл, сургалт сурталчилгааг сайжруулахад мэргэжил аргазүйгээр хангах, шийдвэр гаргагчдын түвшинд дэмжлэгт орчин бүрдүүлэх, удирдан зохион байгуулах

- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулсан эрүүл мэндийн дэмжлэгт орчин бүрдүүлэх, хүн амын хөдөлгөөний хомсдлыг  тандан судлах, орон нутгийн хүн амын бие бялдрын чийрэгжилтийн төвшинг тогтоох, сайжруулах,  идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих орчин бүрдүүлэх чиглэлээр ухаалаг нөлөөллийн болон олон нийтэд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

- Баянхонгор аймгийн хэмжээнд халдварт өвчний тархалтыг судлах, халдварт өвчний дэгдэлтийн байдалд тархвар зүйн судалгаа хийж,  холбогдох арга хэмжээг авах, хүн амын дундах халдварт өвчний өвчлөл нас баралтыг бууруулах.

- Орон нутгийн түвшинд БЗДХ, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, бууруулах чиглэлээр бодлого шийдвэрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн тандалт судалгаа, хяналт үнэлгээ, сургалт сурталчилгааны ажлыг нэгтгэн зохион байгуулах

- Хүйтэн хэлхээний горимыг сахиулах, вакцин биобэлдмэлийг захиалах, татан авах, түээх хадгалах, устгах, дархлаажуулалтын мэдээ тайлан авах, нэгтгэх

- Хүн амын дундах өвчлөлийг тандах, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, урьдчилдан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эмчлэн эдгэрүүлэх үйл ажиллагаг харьяа орон нутгийн эмнэлгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

- Хүн амын дунд биеийн тамирийн дасгал, хөдөлгөөнөөр чийрэгжих, эрүүл зөв хооллолтыг дэмжих, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр чийрэгжүүлэлтийн, хоол зүй, сэтгэл зүй, донтолт, хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх болон өсвөр үе ахмадын эрүүл мэндийн нэгжийг байгуулан ажиллах

Халдварт болон халдварт бус өвчин болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн талаар тандалт судалгаа хийж, мэдээний сан байгуулан ажиллах