Онцлох ажил

2017 оны онцлох ажлууд

Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төв Шинэ байртай боллоо.

Шаргалжуут тосгоны ЭМТ-ийн  1.112.400.000 төгрөгийн өртөг бүхий 7 ортой шинэ эмнэлэг 09-р сарын 18-нд ашиглалтанд орсон.  Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орсон. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ,УИХ гишүүн Г.Занданшатар, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр Аймгийн засаг даргын орлогч Б.Батсуурь Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболд нар  ирж нээлтэнд оролцлоо. 111Баянцагаан сумын сум дундын эмнэлгийн барилгын явцын мэдээ  тус барилгыг “Жам”ХХК  5 дугаар сарын 28-аас эхлэн барьж эхэлсэн одоогоор тус барилга нь 30%-ийн гүцэтгэлтэй баригдаж байна. Уг  барилга нь 2018 оны 10 дугаар сарын 10 гэхэд ашиглалтанд оруулахаар гэрээтэйгээр хийгдэж байна.Тус барилга нь 15 хүний ортой 1100м2  талбай бүхий 2 давхар барилга юм.

111111

Баянбулаг сумын ЭМТ-ийн 346,69м2 талбайтай, 1.112.400.000 төгрөгийн өртөг бүхий 9 ортой шинэ эмнэлэг ашиглалтанд орж үйл ажиллагаа нь жигдрээд байна. Эмнэлгийг ашиглалтад авах Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхбат, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ЭМГ-ын дарга В.Нарантуяа болон сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид оролцлоо.Тус эрүүл мэндийн төвийн шинэ барилга нь 27 өрөөтэй, өвчтөн авч хэвтүүлэх 10 ортойгоор тус сумын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ. Capture

Гурванбулаг сумын 10 ортой хүн эмнэлгийн барилга 2008 онд ашиглалтад орсон байдаг ба эхийн амрах байр, чийрэгжүүлэх танхимгүйгээр баригдаж байжээ. Сум орон нутгийн зүгээс эдгээр байруудыг нэмэлтээр бариулах  шаардлагатай байгаа хүсэлтээ энэ жил аймагт тавьсанаар 87 сая төгрөгөөр эмнэлэгт өргөтгөл барьхаар шийдвэрлэсэн юм. Барилгын ажлыг орон нутгийн “Баян Товгор” хоршоо  өнгөрөгч 7-р сарын 25-наас 8-р сарын сүүлч хүртэл барьж гүйцэтгэн  улсын комиссд хүлээлгэн өгөөд байна.

44Нэгдсэн эмнэлгийн угаалга, ариутгалын барилгын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотой ЭМЯ-аас тендер зарлахаар болсон

88

12 14 15 16 17 18 20 21 22 23 24 25 26 10

2012-2015 оны онцлох ажлууд

“Шинэ зууны эмч” хөтөлбөр хэрэгжиж байна.

Аймгийн Иргэдйн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 4 дүгээр хуралдааны 4/1 тогтоолоор “Шинэ зууны эмч” дэд хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааны зардалд 44.6 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр батлагдан 2014 онд 11 эмч мэргэжилтэн гадаад улс оронд мэргэжил дээшлүүлэн суралцаж, 7 их эмчийг мэргэжил олгох сургалтад сургаснаар1459796_462578470526525_2093154662_nНэгдсэн эмнэлэг шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмчээр, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд 2-3 их эмчээр, сум дундын эмнэлгүүд шаардлагатай үндсэн мэргэжлийн 4-6 их эмчээр тус тус хангагдаж, Нэгдсэн эмнэлэг,сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд мэргэжлийн лаборантаар хангагдан иргэд сум орон нутагтаа оношлогоо, эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой болсон байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг оношлогооны төв боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Оношлогооны төв” болон өргөжиж, 3D ЭХО аппарат, зүрхний өнгөт ЭХО, түнхний үений ЭХО, дижитал флюр, рентген аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, доплерографи, нярайн нэн шаардлагатай тусламжийн аппаратууд, дефибрилятор, бүрэн автомат анализаторууд, шүдний дэлгэмэл рентген аппарат, бүх төрлийн уян дурангууд зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдан нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хангалт 92 хувьд хүрснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж лавлагаа төв эмнэлэг рүү явах иргэдийн тоо 6.6 хувиар буурсан байна. Тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр салбарын хэмжээнд 2012 онд 1.7 тэрбум, 2014 онд 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

tong2

Яаралтай тусламжийн тасаг шинээр нээгдлээ.

Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг 13 орон тоотойгоор байгуулж, Дэлхийн зөн-Баянхонгор ОНХХ-өөс 35.0 мянган долларын тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургаж ажиллууснаар хүлээн авах яаралтай тусламжийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирлаа.

IMG_0745 IMG_0748

Амбулаторийн тасгуудыг уртасгасан цагаар ээлжинд шилжүүлж ажиллуулж байна.

Амбулаторийн үйлчилгээний ачааллIMG_0744ыг тэнцвэржүүлэх, хүлээгдлийг бууруулах зорилгоор 4D ЭХО-г эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетэд байрлуулан, дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэгийн кабинетыг шинээр нээж нэмж ажиллуулан, шүдний кабинет, лаборатори, рентгений тасгуудыг 21 цаг хүртэл уртасгасан цагаар ээлжинд шилжүүлэн ажиллуулж байна.

Цаг товлолт үйлчилгээг нэвтрүүллээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт оношлогоо, шинжилгээ хийлгэх урьдчилсан товлолт захиалгат үйлчилгээг нэвтрүүлжIMG_1729

  • Цахим бүртгэлийн утас 70444039
  • Цахим хаяг : bhr tsahim@yahoo.com
  • Үйлчлүүлэгч өөрийн биеэр болон түүний асран хамгаалагч, төлөөний хүн нь үзүүлэх цагаа захиалах зэрэг үйлчилгээг ажлын 5 хоногийн өмнө захиалах боломжийг бүрдүүллээ.

Телемедициний сүлжээнд холбогдлоо.

indexНэгдсэн эмнэлэгт 2013 онд 26,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, телемедициний технологи дээр суурилсан зайнаас зөвлөгөө авах үйл ажиллагааг эхлүүлэн 2014 оноос төрөлжсөн төв эмнэлэгүүдээс зөвлөгөө авах, онлайнаар сургалтад хамрагдах, хурал хийх үйл ажиллагаа жигдэрч, 2015 онд 7 хоног тутамд зайн сургалт,онлайн хурлууд зохион байгуулагдаж, хүнд өвчтний 27 тохиолдолд зайн оношлогоо хийгдсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгж, мэс заслын өрөөнүүдэд хяналтын камерийн систем сууриллуулаа.

indexТусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагыг   сайжруулах зорилгоор Нэгдсэн эмнэлгийн тусламж   үйлчилгээний бүх нэгжид IP-10, аналоги-13 нийт 23 камерийг 12.7 сая төгрөгөөр   суурилууллаа.

Эрүүл мэндийн салбараас 2015 оныг “Хүүхэд, өсвөр үе, залуучуудын  эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа.

Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтнуудын зөвөлгөөнөөс 2015 оныг “Хүүхэд,өсвөр үе,залуучуудын   эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна.

Өсвөр үе залуучуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

1940011_507768726007499_395339064_nАймгийн хэмжээнд 14-25 насны өсвөр үе, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, өвчлөлийг илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын 2015 оны 275 дугаар захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, ХҮДС, Өлзийт МСҮТ-ийн 9000 сурагчид, залуучуудын 7453 буюу 82.8 хувийг үзлэгт хамруулж, өсвөр үеийн жирэмслэлт 9, тэмбүү 57, заг хүйтэн 23, трихоминаз 32, бэлгийн замаар дамжих бусад халдвар 84, нянгийн гаралтай үтрээний үрэвсэлт өвчин 166 илрүүлэн сургуулийн эмч, Нэгдсэн эмнэлгийн ДОХ/БЗДХ кабинет, “Өсвөр үе- Ирээдүйн босго” төв, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран эмчлэн эрүүлжүүлж байна.

Хүүхэд, өсвөр үе, залуучуудын аймгийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

12036717_796763053774730_8752539081118769469_n“Эрүүл амьдралын төлөө хамтаа” уриан дор хүүхэд залуучуудын аймгийн чуулга уулзалтыг зохион байгуулж, хүүхэд, өсвөр үе, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд шийдвэр гаргагч түвшний оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, өсвөр насныхныг манлайлах чадвартай, бүтээлч, хариуцлагатай иргэн болж өв тэгш хөгжүүлэх, зөв зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд өсвөр үе, залуучуудын хөгжлийн асуудлаарх салбар дундын оролцоог сайжруулж, хамтран ажиллах уриалгыг гаргаж түгээлээ.

“Хил хязгааргүй шүдний эмч нар” ОУБ-ын эмч мэргэжилтнүүд ажиллаа.

IMG_0867Аймгийн хүн амын дундах шүд, амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын байгууллагатай сүүлийн 3 жил хамтран ажиллаж Герман эмч, мэргэжилтнүүд ирж амны хөндий, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг 15 000 гаруй хүнд 53 000 нэгж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж эрүүлжүүллээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчийн тоог нэмэгдүүлэн 4 их эмч, Богд, Жаргалант сумын сум дундын эмнэлгүүдэд шүдний эмчийг ажиллуулж, Богд сумын сум дундын эмнэлэгийн шүдний кабинетыг иж бүрэн тохижууллаа.

“Эрүүл өрх” аян зохион байгуулагдлаа.

1958151_507768669340838_494809704_nАймгийн Засаг даргын 101 тоот захирамжаар 2014 оны 2 сараас эхлэн “Эрүүл өрх” аяны хүрээнд аймгийн нийт хүн амын эрүүл мэндийн байдлыг үнэлэн, эрүүлжүүлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулан нийт үзлэгт хамрагдвал зохих насны 69429 хүн амаас 65% буюу 45053 иргэнийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг болон шаардлагатай шинжилгээнд хамруулж,үзлэгийн дүнг үндэслэн эрүүлжүүлэлтийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээ зохион байгуулагдлаа.  

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 2014-2015 онд “Эрүүл мэндийн довтолгоо”аян зохион байгуулагдсан нь иргэдийн  байх идэвх санаачлагыг дээшлүүлсэн ажил болж сум орон нутагт архи, тамхинаас татгалзах хөдөлгөөн өрнөж, илүүдэл жинтэй иргэд, ахмад настангууд эрүүл мэнддээ чиглэсэн идэвхтэй хөдөлгөөн хийх, дасгалд хамрагдах, зөв хооллох гэж хичээх хандлага төлөвшин, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн төрийн байгууллагуудын дэмжлэгт оролцоо нэмэгдсэн байна.

IMG_1562Эрүүл мэндийн газраас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйчилгээг салбарын тэргүүлэх чиглэл болгох зорилт тавьж, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийг 100 хувь нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар хангаж, жилд 2-3 удаа мэргэжлийн болон чадавхжуулах сургалтад хамруулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилттэй холбоотойгоор 3 өрхийн дунд 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйчилгээг хүртээмжтэй хүргэхэд дутагдалтай байгаа хэдий ч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сайн дурын идэвхтнүүд идэвхтэй оролцож, дэмжин ажиллаж байна.

“Эрүүл амьдралын төлөө хамтдаа” нарны алхалт, “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл хооллолтыг дэмжье” уриатай аян зарлалаа.

Аймгийн төвийн албан байгууллагуудад “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл хооллолтыг дэмжье” уриатай аян зарлаж туг аялуулан, байгууллага бүрд эрүүл мэндийн ажилтныг сурган, Нарны алхалтад аймгийн төвийн албан байгууллагуудыг уриалж 7 хоног бүр зохион байгуулж байна.

10464282_607528319364872_3082553775226072057_nЭрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 2014-2015 онд “Эрүүл мэндийн довтолгоо” зохион байгуулагдсан нь иргэдийн байх идэвх санаачлагыг дээшлүүлсэн ажил болж сум орон нутагт архи, тамхинаас татгалзах хөдөлгөөн өрнөж, илүүдэл жинтэй иргэд, ахмад настангууд эрүүл мэнддээ чиглэсэн идэвхтэй хөдөлгөөн хийх, дасгалд хамрагдах, зөв хооллох гэж хичээх хандлага төлөвшин, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн төрийн байгууллагуудын дэмжлэгт оролцоо нэмэгдсэн байна.

Салбарын хөрөнгө оруулалт нэмэгдлээ.

Оточ Мандал, Энхбүрд өрхийн ЭМТ-үүдийн барилгыг тус бүр 150 сая төгрөгийн төсөвт өртөгөөр шинээр барьж, Заг, Галуут сумын ЭМТ-үүдэд 480.0 сая, НЭ-ийн амбулаторийн барилгад 180.0 сая төгрөгийн   төсөвт өртөгөөр их засвар хийгдлээ.

Заг сумын эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг хөрөнгө оруулалтаар өгч, Баянбулаг сумын эрүүл мэндийн төвийн барилгын суурийн ажил хийгдэж, Шаргалжуут сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажил 30 хувьтай явагдаж байна.

Нэгдсэн эмнэлгийн 40 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын зураг төсөв хийгдэж 2016 оны төсөв тусгагдахаар бэлэн болсон.

Японы Токушюукай эмнэлгийн дэргэдэх “Токуда сан”-гийн тусламжаар НЭ-ийн дэргэд бөөрний диализийн кабинетийг байгуулан тус бүр нь 2 сая иений өртөг бүхий 5 аппаратыг 10 сард суурилуулан эмч, мэргэжилтнүүдийг сургаж үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна.