Түүхэн замнал

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар нь анх 1942 оны 2-р сарын 05-нд Баянхонгор аймгийн яамны Хүн эмнэлгийн хэлтэс нэртэй байгуулагдан Эрүүлийг хамгаалах хэлтэс, Хөдөлмөрчдийн эрүүлийг хамгаалах хэлтэс, Эрүүлийг хамгаалах газар, Нийгмийн эрүүл мэндийн төв  зэрэг нэртэй түүхэн үеийг туулан явж ирсэн бөгөөд  2000 оноос  Эрүүл мэндийн газар нэртэйгээр  үйл ажиллагаа явуулж байна.008

Эрүүл мэндийн газар нь ЭМСайдын 2010 оны “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, үйл ажиллагааны үлгэрчилсэн журам, чиглэл батлах тухай“ 77-р тушаалын дагуу аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм хангамжийн стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх удирдах байгууллага юм.Capture

Аймгийн ЭМГ нь Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, эдийн засаг, удирдлага, мэдээллийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулан нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажиллагсад ажиллаж байна. 1002179_430245623759810_2119056304_n

ЭМГ нь хүн амын эрүүл мэндийн талаар орон нутагт баримтлах зорилт, стратеги боловсруулахад байгууллага, хамт олон, олон нийтийг татан оролцуулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг зохион байгуулах, байгууллагын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хангалт зэрэг бүхий л үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ханган ажиллах аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

6551369389031o

1549274_494062434044795_1419118123_n