Эрхэм зорилго

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 2017 ОНД ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйчилгээг тэргүүлэх чиглэл болгон орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан нотолгоонд суурилсан аюулгүй, чанартай эмнэлгийн цогц тусламж үйчилгээг нэвтрүүлж, үйлчлүүлгчийн эрх ашгийг  хүндэтгэсэн,  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээдэлсэн орчинг бүрдүүлнэ.

Зорилт:
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн оролцоонд тулгуурлан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах
Ажиллагсадын нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийг сайжруулан орчин үеийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлж хэрэгцээт хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулснаар нотолгоонд суурилсан аюулгүй, чанартай эмнэлгийн цогц тусламж үйчилгээг үзүүлэх
Гэр бүл, олон нийт,  нийгмийн эмзэг бүлгийнхэнд эсэн мэнд амаржих чиглэлээр сургалт, сурталчилгааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхийн хэрэгцээг дээдэлсэн үйлчилгээг эрүүл мэндийн түвшин бүрт нэвтрүүлэн эх барихын бүрдмэл тусламжийн чанарыг сайжруулан эхийн эндэгдлийг тууштай бууруулах
Тусламж үйчилгээний шатлал бүрд эмнэлзүйн удирдамж, стандартыг мөрдөж ажилласнаар хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйчилгээний  чанар, аюулгүй байдлыг хангах
Эрүүл мэндийн байгууллага бүр сахилга хариуцлага, үйл ажиллагааны менежментээ сайжруулан, үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээсэн эелдэг дотно харьцаа, хүндэтгэлтэй, хүлээцтэй хандлага, хөнгөн шуурхай, үр дүнтэй, чанартай  үйлчилгээг үзүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бүр ёс зүйгээ дээдлэн, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж,  ”Ёс зүйг дээдлэгч хамт олон”-ыг төлөвшүүлэн ажиллах
Эрүүл мэндийн салбарын тусламж үйчилгээний тэргүүлэх чиглэлд нийцүүлэн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулж, байгууллагын ил тод байдлыг ханган үйчилгээний менежментийг сайжруулах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ-2016

Зорилго.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйчилгээг тэргүүлэх чиглэл болгон нотолгоонд суурилсан аюулгүй, чанартай эмнэлгийн цогц тусламж үйчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эх, нярай, өсвөр үе залуучуудын эрүүл мэндийг дэмжих ээлтэй орчинг бүрдүүлнэ.

Зорилт:
1. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн оролцоонд тулгуурлан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах
2. Ажиллагсадын нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийг сайжруулан орчин үеийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлж хэрэгцээт хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулснаар нотолгоонд суурилсан аюулгүй, чанартай эмнэлгийн цогц тусламж үйчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
3. Гэр бүл, олон нийт, нийгмийн эмзэг бүлгийнхэнд эсэн мэнд амаржих чиглэлээр сургалт, сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулж, жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхийн хэрэгцээг дээдэлсэн үйлчилгээг эрүүл мэндийн шатлал бүрт нэвтрүүлэн эх барихын бүрдмэл тусламжийн чанарыг сайжруулан эх,нярайн эндэгдлийг тууштай бууруулах
4. Тусламж үйчилгээний шатлал бүрд эмнэлзүйн удирдамж, стандартыг мөрдөж ажилласнаар хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах
5. Хүүхэд, өсвөр үе, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх замаар хүүхэд, өсвөр үе, залуучуудыг дэмжих ээлтэй орчинг бүрдүүлэх
6. Эрүүл мэндийн салбарын тусламж үйчилгээний тэргүүлэх чиглэлд нийцүүлэн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулж, удирдлагын манлайлал, байгууллагын ил тод байдлыг ханган үйчилгээний менежментийг сайжруулах