Статистик мэдээлэл

2018 он

2018 оны 1 сарын шуурхай мэдээ

2018 оны 2 сарын шуурхай мэдээ

2018 оны 3 сарын шуурхай мэдээ

2018 оны 4 сарын шуурхай мэдээ

2018 оны 5 сарын шуурхай мэдээ

ДҮГНЭЛТ

Эх хүүхдийн эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 3 сарын байдлаар нийт 485 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 45 төрөлтөөр нэмэгдсэн байна. Нийт төрсөн эхийн 86.8 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 13.1 хувь нь сумын эмнэлэгт төрж, Баянцагаан, Баянговь суманд жирэмсэн эх гэртээ төрж, нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.41 болж, өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. /2017 онд 0.68/

Нийт амьд төрсөн 487 хүүхдийн 2 нь ихэрлэж, 99.1 хувь нь 1 цагийн дотор хөхөө амлан, 25 буюу 5.1 хувь нь дутуу төрсөн байна.

Эхний 3 сарын байдлаар эхийн ноцтой хүндрэл 1 бүртгэгдэж, нийт төрсөн эхчүүдэд давхардсан тоогоор 507 жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэйгээс 55.8 хувь нь жирэмсэн үеийн, 38.4 хувь нь төрөх үеийн, 3.3 хувь нь төрсний дараах хүндрэл, 2.3 хувь нь жирэмсэн, төрөхөөс үл хамаарах өвчний хүндрэл байгааг урд оны мөн үетэй харьцуулахад хүндрэлүүд буурсан үзүүлэлттэй байна. Шинээр хяналтад орсон нийт 540 жирэмсэн эхчүүдийн 82.7 хувь нь жирэмсний эрт үедээ буюу эхний 3 сартайд хяналтад хамрагдан, 99.07 хувь нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 2.4 хувь нь цус багадалттай байгаа нь өнгөрсөн оны түвшинд байна. /2017 онд цус багадалт 2.4 хувь/

Шинээр хяналтад орсон 540 жирэмсэн эмэгтэйчүүдийн 497 буюу 92.03 хувь трихомианаз илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 32, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 534 буюу 98.8 хувь хамрагдаж 8, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 497 буюу 92.03 хувь хамрагдаж 4 өвчлөлийг тус тус илрүүлж эмчилгээнд хамруулсаныг 2017 оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн шинжилгээнд хамрагдалт нэмэгдэж, трихоминиаз, тэмбүүгийн өвчлөл буурсан байна.

Амьд төрсөн 487 хүүхдийн 23 буюу 4.7 хувь нь 2500 граммаас доош жинтэй төрж, /2017 онд 5.9/, нийт төрөлтөд ногдох амьгүй төрөлтийн түвшин 4.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. /2017 онд 7.1/ Нийт амьд төрсөн хүүхдийн 1.02 хувь буюу 5 хүүхэд төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс /0.45 хувь/ нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд өнгөрсөн оны мөн үед 25.0 промилл  байсан бол энэ онд 16.4 промилл болж 8.6 пунктээр буурсан байна. Нялхасын эндэгдэл Энхбүрд ӨЭМТ, Богд, Баянговь, Баянбулаг, Баян-Өндөр, Баянбулаг, Гурванбулаг сумуудад бүртгэгдэж,                                                                                                  нялхасын эндэгдлийн түвшин улс, аймгийн дундажаас өндөр байна. Перинаталь эндэгдлийн түвшин 1000  төрөлтөд өнгөрсөн оны мөн үед 15.1 байсан бол эхний 3 сарын байдлаар 12.3 болж 2.8-аар буурчээ. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 75.0 хувь нь суманд эндэж, хүйсээр авч үзвэл 75.0 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 50.0 хувь нь 0-6 хоногтой буюу нярайн эрт үедээ, 25 хувь нь нярайн хожуу үед, 25 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэнийг 2017 оны мөн үетэй харьцуулахад нярайн эрт үеийн нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байна.

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 20.5 промилл байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй /29.5/ харьцуулахад 1.4 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Эхний 3 сард сард дундажаар 0-5 насны 6440 хүүхдийг  өсөлтийн хэмжилтэд хамруулснаас 3 дугаар сард хэмжилтэд хамрагдсан 6111 хүүхдийн  3.35 хувь нь өсөлтийн хоцрогдолтой,  1.08 хувь нь туранхай, 1.2 хувь нь тураалтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

            Нэгдсэн эмнэлгийн үр хөндөлтийн кабинетад нийт 114 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдэж, үүний 9 буюу 7.8 хувь нь хожуу үр хөндүүлж, 13.1 хувийг 20-с доош насны эмэгтэйчүүд эзэлж, хүндрэл бүртгэгдээгүй байна.

 

Нас баралт

Аймгийн хэмжээнд эхний 3 сарын байдлаар нас баралтын 157 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 48 тохиолдлоор нэмэгдэж, нийт нас баралтын  22.9 хувь нь эмнэлэгт нас барснаас 22.2 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. (2017 онд 38.7 хувь)

Эхний 3 сарын байдлаар  хорт хавдрын 28 нас баралт, осол гэмтлийн 16 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад хорт хавдрын нас баралт нэмэгдсэн дүнтэй байна.

 

Амбулатори стационарын үзүүлэлт

Аймгийн хэмжээнд 5720 үйлчлүүлэгч эмчлэгдэн 40754 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 6.8 байна.

Нийт 67156 үзлэг хийгдсэний 22.5 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 40.8 хувийг өвчний учир амбулаторт, 14.5 хувийг диспансерын  хяналтын үзлэг, 19.3 хувийг гэрийн идэвхтэй хяналт эзэлж байна. Нийт үзлэгийн 40.2 хувийг Нэгдсэн эмнэлэг, 22,2 хувийг өрхийн ЭМТ, 36,08 хувийг сумын, 1.4 хувийг хувийн ортой эмнэлгийн үзлэг эзэлж байна.

Нийт 20218 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 68.05 хувь нь шинэ өвчлөл байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад бүртгэгдсэн өвчлөл нэмэгдсэн байна. Энэ онд  осол гэмтлийн өвчлөлийн 203 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 23.5 байгаа нь 2017 оноос /18.4/ 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн осол гэмтлийн 63.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 15 хүртэлх насны 39 хүүхэд осол гэмтэлд өртөсний 56.4 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж, осол гэмтлийн шалтгаанаар авч үзэхэд 59 хувь нь ямар нэг байдлаар түлэгдэж эмнэлгийн тусламж авчээ. Нийт бүртгэгдсэн ослын  10.3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртсөн байна.

Нийт 4988 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 24.5 хувийг алсын, 3.9 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 574 тохиолдолоор нэмэгдэж, нийт дуудлаганд эзлэх алсын болон осол гэмтлийн дуудлага нэмэгдсэн байна.

 

Халдварт өвчин

 Аймгийн хэмжээнд нийт 382 халдварт өвчин бүртгэгдэж 10.000 хүн амд 44.2 байгааг 2017 онтой (19.7) харьцуулахад 2.2 дахин нэмэгдэж, сүрьеэгийн 1 нас баралт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амьсгалын замын тууралтат халдварт өвчин болон гэдэсний замын халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байна. Нийт халдварт өвчний 53.1 хувийг БЗДХ эзэлж, нийт бүртгэгдсэн 273 тохиолдлын 24.9 хувийг заг хүйтэн, 32.9 хувийг тэмбүү, 42.1 хувийг трихомониазын өвчлөл эзэлж өнгөрсөн оны мөн үеэс өвчлөл өссөн үзүүлэлттэй байна.

 

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг

Аймгийн хэмжээнд артерийн гипертензийн эрт илрүүлэгт үзлэгийн хамрагдалт 14.7 хувь /2016 онд 14.8/, чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэг 13.9 хувь /2016 онд 14.3/ байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дүнгээр үзлэгийн хувь буурч, Баян-Өндөр, Эрдэнэцогт сумууд илрүүлэгт үзлэг зохион байгуулж эхлээгүй байна. Артерийн гипертензийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 2347 хүн хамрагдаж, үүнээс давтан үзлэгийн 67 хүнээс 23 буюу 34.3 хувьд онош батлагдсан байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 2210 хүн хамрагдсанаас давтан үзлэгт 2 хүн хамрагдаж 1 хүнд чихрийн шижин оношлогдсон байна.

ДҮГНЭЛТ БИЧСЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТЭН С.БАТЦЭЦЭГ

2017 он

2017 оны 12 сарын шуурхай мэдээ

ДҮГНЭЛТ

Эх хүүхдийн эрүүл мэнд – 2017

Аймгийн хэмжээнд 2017 оны онд нийт 1997 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 37 төрөлтөөр нэмэгдсэн байна. Нийт төрсөн эхийн 87.4 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12.5 хувь нь сумын эмнэлэгт төрж, Баацагаан, Бөмбөгөр, Жинст, Баян-Өндөр сум, аймгийн төвийн 1,6-р багийн жирэмсэн нийт 9 эх гэртээ төрж, нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.45 байгаа нь өнгөрсөн оноос  нэмэгдсэн байна. /2016 онд 0.35/

Нийт амьд төрсөн 2001 хүүхдийн 14 нь ихэрлэж, 99.5 хувь нь 1 цагийн дотор хөхөө амлан, 104 буюу 5.1 хувь нь дутуу төрсөн байна.

Тайлангийн жилд эхийн ноцтой хүндрэл 4 бүртгэгдэж, нийт төрсөн эхчүүдэд давхардсан тоогоор 2169 жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэйгээс 54.4 хувь нь жирэмсэн үеийн, 34.9 хувь нь төрөх үеийн,  4.7 хувь нь төрсний дараах хүндрэл, 5.8 хувь нь жирэмсэн, төрөхөөс үл хамаарах өвчний хүндрэл байгааг урд оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн хүндрэлүүд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Шинээр хяналтад орсон нийт 2146 жирэмсэн эхчүүдийн 81.8 хувь нь жирэмсний эрт үедээ буюу эхний 3 сартайд хяналтад хамрагдан, 97.01 хувь нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 2.9 хувь нь цус багадалттай байгаа нь өнгөрсөн оны түвшингээс  буурсан байна. /2016 онд цус багадалт 3.1 хувь/

Шинээр хяналтад орсон 2146 жирэмсэн эмэгтэйчүүдийн 1943 буюу 90.5 хувь трихомианаз илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 164, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 2115 буюу 98.5 хувь хамрагдаж 49, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 1944 буюу 90.5 хувь хамрагдаж 15 өвчлөлийг тус тус илрүүлж эмчилгээнд хамруулсаныг 2016 онтой харьцуулахад шинжилгээнд хамрагдалт нэмэгдэж, өвчлөл буурсан байна.

Амьд төрсөн 2001 хүүхдийн 100 буюу 4.9 хувь нь 2500 граммаас доош жинтэй төрж, /2016 онд 5.5/, нийт төрөлтөд ногдох амьгүй төрөлтийн түвшин 5.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. /2016 онд 6.1/ Нийт амьд төрсөн хүүхдийн 0.59 хувь буюу 12 хүүхэд төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нь өнгөрсөн оноос /1.11 хувь/ буурсан үзүүлэлттэй байна.

Нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд өнгөрсөн оны мөн үед 23.9 промилл  байсан бол энэ онд 15.5 промилл болж 8.4 пунктээр буурсан байна. Нялхасын эндэгдэл Баацагаан, Богд, Жинст, Баянцагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Баянбулаг, Галуут, Өлзийт, Баянговь, Эрдэнэцогт, Заг сум, Наранмандал өрхийн ЭМТ-д бүртгэгдсэн нь улс, аймгийн дундажаас өндөр байна. Перинаталь эндэгдлийн түвшин 1000  төрөлтөд өнгөрсөн онд 11.5 байсан бол тайлант онд 11.5 байна. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 61.2 хувь нь суманд эндэж, хүйсээр авч үзвэл 64.5 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 41.9 хувь нь 0-6 хоногтой буюу нярайн эрт үедээ, 9.6 хувь нь 7-28 хоногтой буюу нярайн хожуу үедээ, 48.3 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэнийг 2016 онтой харьцуулахад нярайн эрт үеийн нас баралт 2 дахин нэмэгдсэн нь анхаарал татаж байна.

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 18.0 промилл байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй /30.0/ харьцуулахад 1.6 дахин буурсан ч хүүхдийн эндэгдлийн 60 хувийг золгүй тохиолдол эзэлж байна.

Тайлангийн жилд сард дундажаар 0-5 насны 6738 хүүхдийг  өсөлтийн хэмжилтэд хамруулснаас 12 дугаар сард хэмжилтэд хамрагдсан 7646 хүүхдийн  5.1 хувь нь өсөлтийн хоцрогдолтой,  1.8 хувь нь туранхай, 1.3 хувь нь тураалтай байгаа нь 12 дугаар сард 5 хүртэлх насны хүүхдийн хооллолтын бэрхшээл, өсөлтийг үнэлэх суурь судалгаа хийгдсэнтэй холбоотой үзүүлэлт өссөн дүнтэй харагдаж байна.

            Нэгдсэн эмнэлгийн үр хөндөлтийн кабинетад нийт 412 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдэж, үүний 24 буюу 5.8 хувь нь хожуу үр хөндүүлж, 11.1 хувийг 20-с доош насны эмэгтэйчүүд эзэлж, хүндрэл бүртгэгдээгүй байна.

Нас баралт

Аймгийн хэмжээнд 2017 онд нас баралтын 443 тохиолдол бүртгэгдсний  23.9 хувь нь эмнэлэгт нас барснаас 30.1 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. (2016 онд 24.8 хувь)

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 60 эмчлүүлэгч нас барж, 9 амьгүй төрөлт бүртгэгдсэнээс нас баралтын 37 тохиолдол, амьгүй төрөлтийн 8 тохиолдолд буюу 65.2 хувьд нь эмгэг судлалын задлан шинжилгээ хийж, оношийн зөрүү 2 бүртгэгдэж, хувь нь 5.8 байна. Задлан шинжилгээ хийгдээгүй 16 тохиолдол нь хавдар, сүрьеэгийн өвчнөөр нас барж, эмчилгээ эрхэлсэн орлогчийн цохолтоор задлан шиинжилгээ хийгдээгүй бол ар гэрийн хүсэлтээр 7 тохиолдолд задлан хийгдээгүй байна  /2016 онд задлан шинжилгээ 61.1 хувь, оношийн зөрүү 3.6/

Тайлангийн жилд  хорт хавдрын 98 нас баралт, осол гэмтлийн 74 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад осол гэмтлийн нас баралт нэмэгдэж, хорт хавдрын нас баралт буурсан дүнтэй байна.

Амбулатори стационарын үзүүлэлт

Аймгийн хэмжээнд өдрийн эмчилгээний 39, эмнэлзүйн эрт үеийн 432 эмнэлгийн ор, эмнэлгээс гарсны дараах болон урт хугацааны тусламж үйчилгээний 66 ор ашиглаж, 20042 үйлчлүүлэгч эмчлэгдэн 138648 ор хоног ашиглаж, орны фонд ашиглалтын хувь 72.3, дундаж ор хоног 6.8 байна.

Нийт 265911 үзлэг хийгдсэний 30.8 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 35.9 хувийг өвчний учир амбулаторт, 12.3 хувийг диспансерын  хяналтын үзлэг, 18.9 хувийг гэрийн идэвхтэй хяналт эзэлж байна. Нийт үзлэгийн 39.2 хувийг Нэгдсэн эмнэлэг, 21.4 хувийг өрхийн ЭМТ, 38.01 хувийг сумын, 1.3 хувийг хувийн ортой эмнэлгийн үзлэг эзэлж байна.

Нийт 70422 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 68.2 хувь нь шинэ өвчлөл байгаа бөгөөд 2016 онтой харьцуулахад бүртгэгдсэн өвчлөл нэмэгдэж, шинэ бүртгэгдсэн өвчлөл буурчээ. Энэ онд  осол гэмтлийн өвчлөлийн 841 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.4 байгаа нь 2016 оноос /88.8/ 1.1 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн осол гэмтлийн 67.3 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 13.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртсөн байна.

Нийт 16032 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 22.5 хувийг алсын, 4.3 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 78 тохиолдолоор буурч нийт дуудлаганд эзлэх алсын болон осол гэмтлийн дуудлага урд оны түвшинд байна.

Халдварт өвчин

 Аймгийн хэмжээнд нийт 1127 халдварт өвчин бүртгэгдэж 10.000 хүн амд 133.2 байгааг 2016 онтой (207.7) харьцуулахад 1.5 дахин буурч, сүрьеэгийн нас баралтын 1 тохиолдол бүртгэгдсэн  байна. Нийт халдварт өвчний 70.8 хувийг БЗДХ эзэлж, нийт бүртгэгдсэн 768 тохиолдлын 19.4 хувийг заг хүйтэн, 33.4 хувийг тэмбүү, 47.1 хувийг трихомониазын өвчлөл эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс өвчлөл буурсан үзүүлэлттэй байна. БЗХӨ-өөр өвчлөгсдийн 71.6 хувийг 19-35 насныхан, 37.4 хувийг ажилгүйчүүд, 51.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг

Аймгийн хэмжээнд артерийн гипертензийн эрт илрүүлэгт үзлэгийн хамрагдалт 87.9 хувь /2016 онд 77.0/, чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэг 86.6 хувь /2016 онд 75.8/ байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамралтын хувь нэмэгдсэн ч, Баянбулаг, Хүрээмарал сумууд болон өрхийн ЭМТ-үүдийн хамрагдалтын хувь аймгийн дундажаас доогуур байна. Артерийн гипертензийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт  14011 хүн хамрагдаж, үүнээс давтан үзлэгийн 560 хүнээс 288 буюу 51.4 хувьд онош батлагдсан байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 13794 хүн хамрагдсанаас давтан үзлэгт 107 хүн хамрагдаж 16 хүнд чихрийн шижин оношлогдсон байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 40-65 насны 19507 иргэнийг илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулахаас 11178 хүнийг хамруулж, үзлэгийн хувь 57.3 хувь байгаа боловч эрүүл мэндийн даатгалгүй иргэд үзлэгт шинжилгээнд хамрагдсанаас цахим программд 10988 иргэний үзлэгийн мэдээлэл орсон байна. Үзлэгт хамрагдсан 11178 иргэний нийт 22.4 хувьд Аnti HCV, 8.1 хувьд нь HBsAg илэрсэн байна. Ачаалал тоолох шинжилгээнд 1418 иргэн хамрагдаж, эмчилгээнд 553 хүн хамрагдсанаас эмчилгээ үргэлжилж байгаа 239, эмчлэгдсэн 307, эмчилгээ тасалсан 7 хүн байна

                            ДҮГНЭЛТ БИЧСЭН

                         ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

            ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТЭН С.БАТЦЭЦЭГ

2016 он

2016 оны 2 сарын шуурхай мэдээ

2016 оны 3 сарын шуурхай мэдээ

2016 оны 4 сарын шуурхай мэдээ

2016 оны 5 сарын шуурхай мэдээ

2016 оны 6 сарын шуурхай мэдээ

2016 оны 7 сарын шуурхай мэдээ

2016 оны 8 сарын шуурхай мэдээ

2016 оны 9 сарын шуурхай мэдээ

2016 оны 10 сарын шуурхай мэдээ

2016оны 11 сарын шуурхай мэдээ

2016оны 12 сарын шуурхай мэдээ

Эрүүл мэндийн статистик мэдээлэл

  2016 оны 9-р сарын байдлаар  дүгнэлт

Эх хүүхдийн эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар нийт 1503 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 85 төрөлтөөр буурсан байна. Нийт төрсөн эхийн 87.8 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, сум дундын эмнэлэгт 3.3 хувь, 8.8 хувь нь сумын эмнэлэгт төрж, Шинэжинст, Богд, Жинст сум, аймгийн төвийн 3-р баг болон Дархан-Уул аймгийн харьяат жирэмсэн эх гэртээ төрж, нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.47 болж, өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна. /2015 онд 0.25/

Нийт амьд төрсөн 1507 хүүхдийн 15 нь ихэрлэж, 99.4 хувь нь 1 цагийн дотор хөхөө амлан 33 буюу 7.1 хувь нь дутуу төрсөн байна.

Эхний 9 сарын байдлаар эхийн ноцтой хүндрэл 2, эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 199.07 болж нэмэгдсэн нь төрөх насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олголтыг чанаржуулан аль ч шатанд эхэд үзүүлэх тусламж үйчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Нийт төрсөн эхчүүдийн 69.2 хувь нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэйгээс 59.9 хувь нь жирэмсэн үеийн, 35.8 хувь нь төрөх үеийн, 2.02 хувь нь төрсний дараах хүндрэл байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад жирэмсэн үеийн хүндрэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Шинээр хяналтад орсон нийт 1441 жирэмсэн эхчүүдийн 83.8 хувь нь жирэмсний эрт үедээ буюу эхний 3 сартайд хяналтад хамрагдан, 93.6 хувь нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 3.1 хувь нь цус багадалттай байгаа нь өнгөрсөн оны түвшингээс  нэмэгдсэн байна. /2015 онд цус багадалт 2.6 хувь/

Шинээр хяналтад орсон 1441 жирэмсэн эмэгтэйчүүдийн 1227 буюу 85.1 хувь трихомианаз илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 145, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 1400 буюу 97.1 хувь хамрагдаж 44, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 1237 буюу 85.8 хувь хамрагдаж 7 өвчлөлийг тус тус илрүүлж эмчилгээнд хамруулсаныг 2015 оны мөн үетэй харьцуулахад шинжилгээнд хамрагдалт буурч,  трихомианазийн өвчлөл нэмэгдсэн байна.

Амьд төрсөн 1507 хүүхдийн 87 буюу 5.7 хувь нь 2500 граммаас доош жинтэй төрж, /2015 онд 5.8/, нийт төрөлтөд ногдох амьгүй төрөлтийн түвшин 7.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. /2015 онд 8.8/ Нийт амьд төрсөн хүүхдийн  1.13 хувь буюу 17 хүүхэд төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс /0.56 хувь/ нэмэгдэж, нийт гаж хөгжлийн дийлэнх 23.5 хувийг уруул, тагнайн сэтэрхий эзэлж байна.

Нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд өнгөрсөн оны мөн үед 16.3 промилл  байсан бол энэ онд 27.2 промилл болж 10.9 пунктээр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Нялхасын эндэгдлийг тухайн сумын 1000 амьд төрөлтөд харьцуулахад Шаргалжуут 38.4, Бууцагаан 37.7, Гурванбулаг 57.1, Баянговь 36.3, Богд 58.8 промилл байгаа нь улс, аймгийн дундажаас өндөр байна. Перинаталь эндэгдлийн түвшин 1000  төрөлтөд өнгөрсөн оны мөн үед 17.0 байсан бол эхний 9 сарын байдлаар 11.9 болж 1.4 дахин буурчээ.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 60.9 хувь нь аймгийн төвд эндэж, хүйсээр авч үзвэл 68.2 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 17.07 хувь нь 0-6 хоногтой буюу нярайн эрт үедээ, 12.2 хувь нь 7-28 хоног хоногтой буюу нярайн хожуу үедээ, 70.7 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэнийг 2015 оны мөн үетэй харьцуулахад нярайн эрт үеийн нас баралт буурч, 29 ба түүнээс дээш хоногтой хүүхдийн нас баралт 1.6 дахин  өссөн байна.

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 34.5 промилл байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй /19.4/ харьцуулахад 1.7 дахин нэмэгджээ.

Эхний 9 сарын байдлаар сард дундажаар 0-5 насны 6563 хүүхдийг  өсөлтийн хэмжилтэд хамруулснаас 9 дугаар сард хэмжилтэд хамрагдсан 5976 хүүхдийн  1.1 хувь нь өсөлтийн хоцрогдолтой,  0.28 хувь нь туранхай, 0.22 хувь нь тураалтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

            Нэгдсэн эмнэлгийн үр хөндөлтийн кабинетад эхний 9 сарын байдлаар  205 үр хөндөлт мэдээлэгдэж, 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн түвшин 136.03 болж нэмэгдсэн ч мэдээлэлийн үнэн бодит байдал сайжирсан байна.

Нас баралт

Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар нас баралтын 398 тохиолдол бүртгэгдсний  28.1 хувь нь эмнэлэгт нас барснаас 25.0 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. (2015 онд 28.2 хувь)

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 65 эмчлүүлэгч нас барж, 9 амьгүй төрөлт бүртгэгдсэнээс 51 тохиолдол буюу 68.9 хувьд нь эмгэг судлал, 4.05 хувьд шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж, оношийн зөрүү 2 бүртгэгдэж, оношийн зөрүүний хувь 3.7 байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад задлан шинжилгээний хувь өсөж, оношийн зөрүүний хувь буурсан дүнтэй байна. /2015 онд задлан шинжилгээ 57.1 хувь, оношийн зөрүү 8.3 хувь/ Бусад газрын 18 тохиолдолд эмгэг судлалын задлан шинжилгээ орж, 3484 эс, 80 эдийн шинжилгээ тус тус хийгдсэн байна.

Эхний 9 сард хорт хавдрын 76 нас баралт, осол гэмтлийн 56 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад хорт хавдрын нас баралт буурч, осол гэмтлийн нас баралт нэмэгдсэн байна.

Амбулатори стационарын үзүүлэлт

Аймгийн хэмжээнд өдрийн эмчилгээний 39, эмнэлзүйн эрт үеийн 432 эмнэлгийн ор, эмнэлгээс гарсны дараах болон урт хугацааны тусламж үйчилгээний 66 ор ашиглаж, 15610 үйлчлүүлэгч эмчлэгдэн 110894 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.2 байна.

Нийт 185151 үзлэг хийгдсэний 31.3 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 34.6 хувийг өвчний учир амбулаторт, 11.5 хувийг диспансерын  хяналтын үзлэг, 20.3 хувийг гэрийн идэвхтэй хяналт эзэлж байна. Нийт үзлэгийн 35.5 хувийг Нэгдсэн эмнэлэг, 23.5 хувийг өрхийн ЭМТ, 39.4 хувийг сумын, 1.3 хувийг хувийн ортой эмнэлгийн үзлэг эзэлж байна.

Нийт 43583 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 77.8 хувь нь шинэ өвчлөл байгаа бөгөөд 2015 онтой харьцуулахад шинэ бүртгэгдсэн өвчлөл нэмэгджээ. Эхний 9 сард осол гэмтлийн өвчлөлийн 618 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 74.1 байгаа нь 2015 оноос /160.0/ 2.1 дахин буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн осол гэмтлийн 68.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 15 хүртэлх насны 143 хүүхэд осол гэмтэлд өртөснөөс 5 хүртэлх насны хүүхэд 42.6 хувийг эзэлж байна. Шалтгаанаар авч үзэхэд 40.9 хувь нь зам тээврийн осолд өртөж, нийт бүртгэгдсэн ослын  12.3 хувьд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Нийт 12508 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 24.2 хувийг алсын, 4.6 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 1813 тохиолдолоор нэмэгдэж, нийт дуудлаганд эзлэх алсын дуудлагын хувь өссөн байна.

Халдварт өвчин

Эхний 9 сарын байдлаар нийт 1872 халдварт өвчин бүртгэгдэж 10.000 хүн амд 224.6 байгааг 2015 оны мөн үетэй (141.6) харьцуулахад 1.6 дахин нэмэгдэж, нийт халдварт өвчний 52.5 хувийг улаан бурханы өвчлөл эзэлж, уушигны хатгаагаар хүндэрсэн улаан бурханы 10, сүрьеэгийн 1 нас баралт бүртгэгдсэн байна.

Бэлгийн замаар дамжих халдварын нийт 648 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 34.6 хувийг эзэлж,  бүтэцийн хувьд БЗДХ-ын 16.8 хувийг заг хүйтэн, 29.3 хувийг тэмбүү, 53.8 хувийг трихомониазын өвчин эзэлж байна. БЗДХ-аар өвчлөгсдийн 72.5 хувийг 19-35 насныхан, 32 хувийг ажилгүй, 86.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүд тэр дундаа залуучууд үзлэг шинжилгээнд хамрагдахгүй байгааг харуулж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг

Аймгийн хэмжээнд артерийн гипертензийн эрт илрүүлэгт үзлэгийн хамрагдалт 55.1 хувь /2015 онд 48.1/, чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэг 53.9 хувь /2015 онд 46.3/ байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дүнгээр үзлэгийн хувь нэмэгдсэн ч үзлэгийг хангалтгүй зохион байгуулж байгаа Богд СДЭ, Шинэжинст, Баян-Өндөр, Хүрээмарал, Бууцагаан Гурванбулаг, Заг сум, Оточмандал, Оточномгон  өрхийн ЭМТ-үүдэд анхааруулж байна.

Артерийн гипертензийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 8918 хүн хамрагдаж, үүнээс давтан үзлэгийн 583 хүнээс 153 буюу 26.2 хувьд онош батлагдсан байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 8720 хүн хамрагдсанаас давтан үзлэгт 350 хүн хамрагдаж 15 хүнд чихрийн шижин оношлогдсон байна.

ДҮГНЭЛТ БИЧСЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТЭН С.БАТЦЭЦЭГ

2016 ОН 1 ДҮГЭЭР УЛИРАЛ

Дүгнэлт

Эх хүүхдийн эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 3 сарын байдлаар нийт 471 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 68 төрөлтөөр буурсан байна. Нийт төрсөн эхийн 87.4 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, сум дундын эмнэлэгт 2.3 хувь, 10.1 хувь нь сумын эмнэлэгт төрж, аймгийн төвд Шинэжинст сум, Дархан-Уул аймгийн харьяат жирэмсэн эх гэртээ төрсөн байна. Нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.42 болж, өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна. /2015 онд 0.18/

Нийт амьд төрсөн 475 хүүхдийн 6 нь ихэрлэж, 99.1 хувь нь 1 цагийн дотор хөхөө амлан 33 буюу 6.95 хувь нь дутуу төрсөн байна.

Нэгдсэн эмнэлэгт эхийн эндэгдлийн 1 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 210.5 болсон нь эхэд үзүүлэх тусламж үйчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Нийт төрсөн эхчүүдийн 56.9 хувь нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэйгээс 56.3 хувь нь жирэмсэн үеийн, 36.4 хувь нь төрөх үеийн, 3.3 хувь нь төрсний дараах хүндрэл байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад нийт хүндрэл буурсан үзүүлэлттэй байна. Шинээр хяналтад орсон нийт 524 жирэмсэн эхчүүдийн 83.02 хувь нь жирэмсний эрт үедээ буюу эхний 3 сартайд хяналтад хамрагдан, 97.5 хувь нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 4.8 хувь нь цус багадалттай байгаа нь өнгөрсөн оны түвшингээс  нэмэгдсэн байна. /2015 онд жирэмсний хяналт 80.0 хувь, цус багадалт 3.3 хувь/

Шинээр хяналтад орсон 524 жирэмсэн эмэгтэйчүүдийн 451 буюу 86.07 хувь трихомианаз илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 73, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 506 буюу 96.5 хувь хамрагдаж 14, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 458 буюу 87.4 хувь хамрагдаж 2  өвчлөлийг тус тус илрүүлж эмчилгээнд хамруулсаныг 2015 оны мөн үетэй харьцуулахад шинжилгээнд хамрагдалт буурч,  трихомианазийн өвчлөл нэмэгдсэн байна.

Амьд төрсөн 475 хүүхдийн 34 буюу 7.1 хувь нь 2500 граммаас доош жинтэй төрж өнгөрсөн мөн үеэс буурч, /2015 онд 7.6/, нийт төрөлтөд ногдох амьгүй төрөлтийн түвшин 4.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. /2015 онд 14.8/ Нийт амьд төрсөн хүүхдийн  1.68 хувь буюу 8 хүүхэд төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс /0.37 хувь/ нэмэгдсэн байна.

Нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд өнгөрсөн оны мөн үед 24.3 промилл  байсан бол энэ онд 40.0 промилл болж 15.7 пунктээр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Перинаталь эндэгдлийн түвшин 1000  төрөлтөд өнгөрсөн оны мөн үед 29.6 байсан бол энэ оны эхний 3 сард 4.2 болж 7 дахин буурчээ.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 63.1 хувь нь аймгийн төвд эндэж, хүйсээр авч үзвэл 73.6 хувь нь эрэгтэй, 26.3 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 10.5 хувь нь 0-6 хоногтой буюу нярайн эрт үедээ, 15.7 хувь нь 7-28 хоног хоногтой буюу нярайн хожуу үедээ, 73.6 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэнийг 2015 оны мөн үетэй харьцуулахад нярайн эрт үеийн нас баралт буурч, 29 ба түүнээс дээш хоногтой хүүхдийн нас баралт 2.3 дахин  өссөн байна.

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 44.2 промилл байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй /26.1/ харьцуулахад 1.6 дахин нэмэгджээ.

Эхний 3 сарын байдлаар сард дундажаар 0-5 насны 6500 хүүхдийг  өсөлтийн хэмжилтэд хамруулснаас 3 дугаар сард хэмжилтэд хамрагдсан 6449 хүүхдийн  0.98 хувь нь өсөлтийн хоцрогдолтой,  0.45 хувь нь туранхай, 0.22 хувь нь тураалтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч эмнэлгийн тусламж авахаар ирж байгаа хүүхдийн дунд тураалтай, суурь өвчтэй хүүхдүүд  нилээд хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

            Нэгдсэн эмнэлэгт үр хөндөлтийн кабинетыг 3 дугаар сарын 1-нээс дахин ажиллуулж эхлэснээр 17 үр хөндөлт мэдээлэгдэж, 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн түвшин 35.7 байна.

 Нас баралт

Аймгийн хэмжээнд эхний 3 сарын байдлаар нас баралтын 143 тохиолдол бүртгэгдсний  27.9 хувь нь эмнэлэгт нас барснаас 25.0 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. (2015 онд 35.1)

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 22 эмчлүүлэгч нас барж, 2 амьгүй төрөлт бүртгэгдсэнээс 20 тохиолдол буюу 83.3 хувьд нь эмгэг судлалын задлан шинжилгээ хийж, оношийн зөрүү гараагүй  байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад задлан шинжилгээний хувь өссөн дүнтэй байна. /2015 онд задлан шинжилгээ 60.7 хувь, оношийн зөрүү 0/ Бусад газрын 5 тохиолдолд эмгэг судлалын задлан шинжилгээ орж, 506 эсийн шинжилгээ хийгдсэн байна.

Эхний 3 сард хорт хавдрын нас баралт 23, осол гэмтлийн нас баралт 11 бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад хорт хавдар болон осол гэмтлийн нас баралт буурсан байна.

Амбулатори стационарын үзүүлэлт

Аймгийн хэмжээнд өдрийн эмчилгээний 39, эмнэлзүйн эрт үеийн 432 эмнэлгийн ор, эмнэлгээс гарсны дараах болон урт хугацааны тусламж үйчилгээний 66 ор ашиглаж, 5656 үйлчлүүлэгч эмчлэгдэн 41473 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.4 байна.

Нийт 60755 үзлэг хийгдсэний 24.9 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 38.4 хувийг өвчний учир амбулаторт, 11.5 хувийг идэвхтэй  хяналтын үзлэг, 22.6 хувийг гэрийн идэвхтэй хяналт эзэлж, 2015 оны мөн үетэй харьцуулахад урьдчилан сэргийлэх үзлэг 1.2 дахин өсчээ. Нийт үзлэгийн 36.1 хувийг Нэгдсэн эмнэлэг, 23.1 хувийг өрхийн ЭМТ, 39.1 хувийг сумын, 1.5 хувийг хувийн ортой эмнэлгийн үзлэг эзэлж байна.

Нийт 16492 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 79.4 хувь нь шинэ өвчлөл байгаа бөгөөд 2015 онтой харьцуулахад өвчлөл 136 тохиолдлоор нэмэгджээ. Эхний 3 сард осол гэмтлийн өвчлөлийн 167 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.1 байгаа нь 2015 оноос /46.7/ буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн осол гэмтэлд 59.8 хувь нь эрэгтэйчүүд, 19.7 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Шалтгаанаар авч үзэхэд 42.5 хувь нь бүх төрлийн уналт, 20.9 хувь нь зам тээврийн осолд өртөж, ослын үед 5.3 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Нийт 4777 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 22.4 хувийг алсын, 2.7 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 818 тохиолдол буюу 1.2 дахин нэмэгдэж, нийт дуудлаганд эзлэх алсын дуудлага өсч, осол гэмтлийн дуудлага буурсан дүнтэй байна.

Халдварт өвчин

Эхний 3 сарын байдлаар нийт 980 халдварт өвчин бүртгэгдэж 10.000 хүн амд 118.2 байгааг 2015 онтой (47.9) харьцуулахад 2.4 дахин нэмэгдэж, нийт халдварт өвчний 58.3 хувийг улаан бурханы өвчлөл эзэлж, 2 нас баралт бүртгэгдсэн байна.

Бэлгийн замаар дамжих халдварын нийт 294 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 30.0 хувийг эзэлж,  бүтэцийн хувьд БЗДХ-ын 16.3 хувийг заг хүйтэн, 21.4 хувийг тэмбүү, 62.2 хувийг трихомониазын өвчин эзэлж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг

Аймгийн хэмжээнд артерийн гипертензийн эрт илрүүлэгт үзлэгийн хамрагдалт 16.6 хувь /2015 онд 12.2/, чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэг 15.6 хувь байна. Артерийн гипертензийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 2682 хүн хамрагдаж, үүнээс давтан үзлэгийн 102 хүнээс 18 буюу 17.6 хувьд онош батлагдсан байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 2517 хүн хамрагдсанаас давтан үзлэгт 40 хүн хамрагдаж 4 хүнд чихрийн шижин оношлогдсон байна.

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ 2016 ОН 1 ДҮГЭЭР УЛИРАЛ

 

 

Үзүүлэлт

 

2015 он 2016 он Өсөлт бууралт  

Хандлага

1 Эхийн эндэгдлийн түвшин 100 000 амьд төрөлтөд 0 210.5 +210.5 Сөрөг
2 Нялхасын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 24.3 40.0 +15.7

 

Сөрөг
3 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26.1 44.2 +18.1 Сөрөг
4 Нийт төрөлтөд төрөлхийн гаж хөгжлийн эзлэх хувь 0.37 1.68 +1.31 Сөрөг
 

5

Перинаталь эндэгдлийн түвшин 29.6 4.2 -25.4 Эерэг
6 Амьгүй төрөлтийн түвшин 14.8 4.2 -10.6 Эерэг
7 Гэрийн төрөлтийн хувь 0.18 0.42 + 0.24 Сөрөг
8 Жирэмсний эрт үеийн хяналтын хувь 80.0 83.02 +3.02 Эерэг
9 Эмнэлгийн хоног болоогүй нас баралтын хувь 35.1 25.0 – 10.1 Эерэг
10 Задлан шинжилгээний хувь 60.7 83.3 +22.6 Эерэг
11 Оношийн зөрүүний хувь 0 0 =
12  

Давтан хагалгаа

0 3 +3 Сөрөг
13 Мэс заслын дараах хүндрэлийн хувь 0 0 =
14 Мэс заслын дараах нас баралтын хувь 0 0 =
15 Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 20.6 24.9 +4.3 Эерэг
16 10 000 хүн амд ногдох халдварт өвчин 47.8 118.2 +70.4 Сөрөг
17 Осол гэмтлийн өвчлөл 10 000 хүн амд 46.7 20.1 -26.6 Эерэг

МЭРГЭЖИЛТЭН С.БАТЦЭЦЭГ


2015 ОН

2015 оны 12 сарын шуурхай мэдээ

ДҮГНЭЛТ 

Эх хүүхдийн эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 3 сарын байдлаар  нийт 539 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Нийт төрсөн эхийн 83.1 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, сум дундын эмнэлэгт 4.4 хувь, 12.2 хувь нь сумын эмнэлэгт төрж, Бууцагаан суманд гэрийн төрөлтийн тохиолдол бүртгэгдэж, нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.18 байна. /2014 онд 0.37/ Нийт амьд төрсөн 535 хүүхдийн 4.1 хувь нь дутуу төрж, 98.5 хувь нь 1 цагийн дотор хөхөө амласан байна.

Нийт төрсөн эхчүүдийн 62.7 хувь нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэйгээс 33.5 хувь нь жирэмсэн үеийн, 24.3 хувь нь төрөх үеийн, 4.8 хувь нь төрсний дараах, хүндрэл байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад буурсан дүнтэй байна. Шинээр хяналтад орсон нийт 540 жирэмсэн эхчүүдийн 80.0 хувь нь жирэмсний эрт үедээ буюу эхний 3 сартайд хяналтад хамрагдан, 99.6 хувь нь цусны шинжилгээнд хамрагдсанаас 3.3 хувь нь цус багадалттай байгаа нь өнгөрсөн оны түвшингээс  буурсан байна. /2014 онд жирэмсний хяналт 82.3 хувь, цус багадалт 4.1 хувь/

Шинээр хяналтад орсон 540 жирэмсэн эмэгтэйчүүдийн 474 буюу 87.7 хувь трихомианаз илрүүлэх шинжилгээнд хамрагдаж 48, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 533 буюу 98.7 хувь хамрагдаж 22, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 476 буюу 88.1 хувь хамрагдаж 4 өвчлөлийг илрүүлж эмчилгээнд хамруулсан байна.

Амьд төрсөн 535 хүүхдийн 41 буюу 7.6 хувь нь 2500 граммаас доош жинтэй төрж, /2014 онд 6.3/, нийт төрөлтөд ногдох амьгүй төрөлтийн түвшин 14.8 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн нь анхараал татаж байна. /2014 онд 9.3/ Нийт амьд төрсөн хүүхдийн 2 буюу 0.37 хувь нь төрөлхийн гаж хөгжилтэй төржээ.

Нялхасын эндэгдлийн түвшин амьд төрсөн 1000 хүүхдэд өнгөрсөн оны мөн үед 22.4 промилл  байсан бол энэ онд 24.3 промилл болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нялхасын эндэгдлийг тухайн сумын 1000 амьд төрөлтөд харьцуулахад Бууцагаан 90.9, Шинэжинст 66.6 промилл байгаа нь улс, аймгийн дундажаас өндөр үзүүлэлттэй байна. Перинаталь эндэгдлийн түвшин 1000  төрөлтөд өнгөрсөн оны мөн үед 20.5 байсан бол энэ онд 29.6 болж нэмэгдсэн дүнтэй байна. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 69.2 хувь нь аймгийн төвд эндэж, хүйсээр авч үзвэл 46.1 хувь нь эрэгтэй, 53.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 61.5 хувь нь 0-6 хоногтой буюу нярайн эрт үедээ, 0.87 хувь нь 7-28 хоног хоногтой буюу нярайн хожуу үедээ, 30.7 хувь нь 29 ба түүнээс дээш хоногтойд эндсэнийг 2014 оны мөн үетэй харьцуулахад нярайн эрт үеийн нас баралт өссөн үзүүлэлттэй байгаа нь жирэмсний хяналтын чанар сул, төрөх насны эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх ажил хангалтгүй, үйл ажиллагаа тогтмолжихгүй байгааг харуулж байна.

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 26.1 промилл байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 пунктээр буурсан байна.

Эхний 3 сарын байдлаар сард дундажаар 0-5 насны 5600 хүүхдийг  өсөлтийн хэмжилтэд хамруулж, 3 дугаар сард хэмжилтэд хамрагдсан хүүхдийн 1.9 хувь нь өсөлтийн хоцрогдолтой,  0.47 хувь нь туранхай, 0.62 хувь нь тураалтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлтийн хоцрогдол буурч, тураал, туранхайн эзлэх хувь адил түвшинд байна. (2014 онд өсөлтийн хоцрогдол 2.8  хувь, туранхай 0.6 хувь, тураал 0.7 хувь)

   Эхний 3 сарын байдлаар Нэгдсэн эмнэлгээс үр хөндөлтийн 2 тохиолдол бүртгэгдэж 1000 амьд төрөлтөд 3.7 байгаа нь үр хөндөлтийн мэдээ, мэдээллийн асуудалд хяналт, тандалт хийх шаардлагатайг харуулж байна.

Нас баралт

Аймгийн хэмжээнд эхний 3 сарын байдлаар нас баралтын 118 тохиолдол бүртгэгдсний 31.3 хувь нь эмнэлэгт нас барснаас 35.1 хувь нь хоног болоогүй нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. (2014 онд 35.5)

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 23 эмчлүүлэгч нас барж, 5 амьгүй төрөлт бүртгэгдсэнээс 17 тохиолдол буюу 60.7 хувьд нь эмгэг судлалын задлан шинжилгээ хийснийг өнгөрсөн онтой харьцуулахад  1.8 хувиар буурч, оношийн зөрүү бүртгэгдээгүй,  сумын эмнэлэгт задланд орсон тоо 5 байна.

Амбулатори стационарын үзүүлэлт

Аймгийн хэмжээнд нийт 477 ор ашиглаж, 5299 үйлчлүүлэгч эмчлэгдэн 38637 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.3 байна.

Нийт 59289 үзлэг хийгдсэний 20.6 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 39.7 хувийг өвчний учир амбулаторт, 15.5 хувийг диспансерын хяналтын үзлэг, 21.8 хувийг гэрийн идэвхтэй үзлэг эзэлж байна. 2014 оны мөн үетэй   харьцуулахад урьдчилан сэргийлэх үзлэг 1.6 дахин буурчээ.

Нийт 16356 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 74.4 хувь нь шинэ өвчлөл байгаа бөгөөд 2014 оны мөн үетэй харьцуулахад (бүртгэгдсэн өвчлөл 17364) халдварт бус өвчлөлийн тоо буурсан байна.

Нийт 3959 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 20.5 хувийг алсын, 3.7 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 718 тохиолдол буюу 1.1 дахин буурч, нийт дуудлаганд эзлэх алсын дуудлага 1.4 хувь, осол гэмтлийн дуудлага  0.6 хувиар өссөн дүнтэй байна.

Халдварт өвчин

Эхний 3 сарын байдлаар 395 халдварт өвчин бүртгэгдэж 10.000 хүн амд 47.8 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна.( 2014 онд 40.3) Урьд оны мөн үетэй харьцуулахад тэмбүү, салхин цэцэг, гар хөл амны өвчин, арьсны мөөгөнцөрийн өвчлөл нэмэгдэж, бусад халдварт өвчин  буурсан дүнтэй байна.

Эхний 1 дүгээр улирлын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын нийт 251 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 63.5 хувийг эзэлж,  бүтэцийн хувьд БЗДХ-ын 21.1 хувийг заг хүйтэн, 40.2 хувийг тэмбүү, 38.6 хувийг трихомониазын өвчин эзэлж байгаа бөгөөд шилжилт хөдөлгөөний улмаас жирэмсний хяналтгүй эх төрж, төрөлхийн тэмбүүгийн 1 тохиолдол бүртгэгдсэн нь анхаарал татаж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг

Аймгийн хэмжээнд артерийн гипертензийн эрт илрүүлэгт үзлэгийн хамрагдалт 13.1 хувь, чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгийн хувь 12.2 хувь байна. Артерийн гипертензийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 2077 хүн хамрагдаж, үүнээс давтан үзлэгийн 253 хүнээс 79 буюу 31.2 хувьд онош батлагдсан байна. Чихрийн шижингийн эрт илрүүлэгийн үзлэгт нийт 1938 хүн хамрагдсанаас давтан үзлэгт 123 хүн хамрагдаж 1 хүнд чихрийн шижин оношлогдсон байна.

ДҮГНЭЛТ БИЧСЭН:

СТАТИСТИК БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН С.БАТЦЭЦЭГ

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛ

 

Үзүүлэлт

 

2014 он 2015 он Өсөлт бууралт  

Хандлага

1 Эхийн эндэгдлийн түвшин 100 000 амьд төрөлтөд 185.8 0 – 185.8    Эерэг
2 Нялхасын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 22.4 24.3 + 1.9 Сөрөг
3 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 27.8 26.1 -1.7 Эерэг
4 Нийт төрөлтөд төрөлхийн гаж хөгжлийн эзлэх хувь 1.6 0.37 – 1.23 Эерэг
 

5

Перинаталь эндэгдлийн түвшин 20.5 29.6 + 9.1 Сөрөг
6 Амьгүй төрөлтийн түвшин 9.3 14.8 + 5.5 Сөрөг
7 Гэрийн төрөлтийн хувь 0.37 0.18 – 0.19 Эерэг
8 Жирэмсний эрт үеийн хяналтын хувь 82.3 80.0 – 2.3 Сөрөг
9 Эмнэлгийн хоног болоогүй нас баралтын хувь 35.5 35.1 – 0.4    Сөрөг
10 Задлан шинжилгээний хувь 62.5   60.7 -1.8 Сөрөг
11 Оношийн зөрүүний хувь 0 0 =
12  

Давтан хагалгаа

0 0 =
13 Мэс заслын дараах хүндрэлийн хувь 0 0 =
14 Мэс заслын дараах нас баралтын хувь 0 0.30   +0.30 Сөрөг
15 Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 34.0 20.6     -13.4 Сөрөг
16 10 000 хүн амд ногдох халдварт өвчин 40.3 47.8 +7.5    Сөрөг