Худалдан авалт, тендер

Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчит бараа ажил үйлчилгээ худадлан авах тухай” хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээний хороог Аймгийн засаг даргын 2016.11.29-ны өдрийн А/739-р тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй Аймгийн Худалдан авах ажиллагааны газар Үнэлгээний хороог шинэчлэн байгуулсан. Уг үнэлгээний хороонд томилогдон  Нийт 38 багцад 409 нэр төрлийн эм, 324 нэр төрлийн лабораторийн урвалж бодис, 236 эмнэлгийн хэрэгсэл буюу 1 тэрбум 400 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ 16 компанитай гэрээ хийгдэж эмийн татан авалтыг хийж 2017 оны сумын эмнэлгийн тендерийн эм, эмнэлгийн хэрэгслийн эмийн татан авалт 261,7         сая төгрөг, Нэгдсэн эмнэлэг  927,7сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг таталт хийж, нийт 1,187,8 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг аймаг, сум, багийн түвшинд эмийн хангамжыг хүргэж байна. 2017 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн гүйцэтгэл  93,5 хувьтай байна.