Томуугийн долоо хоногийн мэдээ 2018 оны 16 дугаар долоо хоногийн байдлаар

Аймгийн хэмжээнд 2018 оны 16 дугаар долоо хоногийн байдлаар тандалтын 26 нэгжид 5664 иргэн үйлчлүүлсний 275 /6,4 хувь / нь ТТӨ-тэй оношлогдсон. Өмнөх долоо хоногоос 1,6 %-иар бага, сүүлийн 3 жилийн дундажаас 2,8 хувиар их байна.ТТӨ-өөр өвчлөгсдийн 90,0 хувь нь 0-9 хүртэлх насанд, түүн дотроо 0-4 хүртэлх насанд 73,8  хувийг  эзэлж байна. Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд, нийт хэвтэгсдийн  хувийг 12,8 эзэлж өнгөрсөн долоо хоногоос 2  хувиар бага  байна. Нийт түргэн тусламжийн дуудлагын 5,1 хувийг ТТӨ-ний дуудлага, өнгөрсөн долоо хоногоос 0,2 хувиар бага байна. Хүүхдийн тасагт 7 хоногт дундажаар 35-36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *