12 сарын 1 -ний өдрийг “Бид сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил “Бид сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс, Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдыг оролцуулан “Баганат” талбайд “Улаан тууз” алхалт, “АХА” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, 280 ширхэг бэлгэвч, гарын авлага материалуудыг тараалаа. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн газрын дарга А. Ганболд, Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Л. Баясгалангомбо, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын кабинетын их эмч С. Одонтуяа нар үг хэллээ.

24297592_1423307227786973_8138495986055480359_o 24297597_1423307744453588_3561897606686501702_o 24796289_1423307394453623_3820531765658641196_n 24313164_1423306304453732_8481796167856304833_o 24313107_1423307614453601_892017318158541419_o 24302089_1423307241120305_5936419260633219220_o
АХА асуулт хариултын тэмцээнд нийт 53 оюутан сурагчидыг оролцуулж 1, 2-р байрыг шалгаруулж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагналаа
Мөн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүд, аж ахуй нэгж байгууллагын ажилчдад ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж гарын авлага материал, бэлгэвчийг тарааж ажиллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидын дунд ХДХВ/ДОХ-ын талаарх шилдэг боршур гаргасан баг хамт олныг шалгаруулах уралдаан зарлаж байна
.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *