ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРЫН БАГШ, ЭМЧ, ТОГООЧ НАРТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Боловсрол, соёл урлагийн газартай хамтран 10 дугаар сарын 28-ны өдөр ЕБС-ийн дотуур байрын багш, эмч, тогооч нарт халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, дасгал хөдөлгөөн хийх аргачлал, эмийн зохистой хэрэглээ, хүүхдийн хоол тэжээл,  нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлүүдээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа.Сургалтанд  28 дотуур байрын багш, 30 тогооч, 13 эмч нийт 71 албан хаагч хамрагдсан. Сургалтанд оролцогчдод  Галуут сумын “Номун-Элч ахлах сургууль”-ийн  дотуур байрын багш М.Дүүрэнжаргал хүүхдэд эрүүл мэндийн зөв дадал олгох, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, тохилог орчин бий болгосон өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

4 5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *