ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын нийгмийн баталгааг хангах, мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зорилго бүхий  “Эмч, эмнэлгийн ажилтан” дэд хөтөлбөр   аймгийн Иргэдийн хурлын 2017.09.07-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор   батлагдан хэрэгжиж эхлээд байна.

Capture 3

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх   үйл ажиллагааны  төлөвлөөнд  тусгагдсаны  дагуу Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл,  байгууллагуудын ёс  зүйн багийн ахлагч, гишүүдийг оролцуулсан   “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, сэтгэлд шингэсэн үйлчилгээ” сэдэвт  сургалтыг 2017 оны 11 сарын 09-10 ны өдрүүдэд   “Шинэ нийгмийн эрүүл мэнд”  нийгэмлэгтэй  хамтран зохион байгуулав.

Сургалтад  ЭМГ-ын дарга А.Ганболд,  АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Баясгалангомбо нар  оролцон , сургалтын ач холбогдлыг үнэлэн үг хэлж,   амжилт хүсэв.

Сургалтаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, ЭМС-дын  446-р тушаалаар батлагдсан    “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” зэрэг баримт бичгийг  танилцуулж,  байгууллагадаа тулгамдаж буй асуудлуудаа   шийдвэрлэх  арга замаа тодорхойлж сурах, ёс зүйтэй хамт олныг төлөвшүүлэхэд хувь хүний оролцоо,   сэтгэлд хүрсэн үйлчилгээг  үзүүлэхэд багаар ажиллах талаар  байгууллага тус бүр   төлөвлөгөөтэй ажиллахад анхаарч, бүлгээр ажиллуулан цаашдын ажлын чиглэлийг гаргаж өгсөн нь сургалтын үр дүн байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *