Манай сайтанд тавтай морилно уу.

17796007_730199973820478_3543765365200496486_n17493052_1197291973702621_3476643046644911336_o 17757631_1555422801201080_7967658458468013650_n*********************************************************************

“ Үе тэнгийн сургагч бэлтгэх”  сургалт зохион байгуулагдлаа.

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс нөхөн үржихүй болон бэлгийн эрүүл мэндийн чиглэлээр “Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалт”-ыг 2017 оны 01 сарын 31-нээс 2 сарын 2-ны өдрүүдэд Номундалай цогцолбор сургуулийн эрэгтэй, эмэгтэй дотуур байрын сурагчдад эрүүл зөв зан үйл, дадлыг төлөвшүүлэх, үе тэнгийнхэндээ зөв мэдээлэл хүргэх, дотуур байранд YPEER клубын үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор  сургалтыг  зохион байгууллаа. Сургалтыг НЭМТ-ийн өсвөр үеийн төвийн зөвлөгч Б.Энхжаргал, мэргэжилтэн С.Уранзаяа, YPEER-ийн сургагч багш Билгүүн,  Пүрэвжав, Удвалгарав, Даваажав, Энхжин  нартай хамтран явууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

******************************************************************************

“Цэгэн иллэг массаж” сургалт зохион байгуулагдлаа.СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Соого Сейкео сургуулийн 8, 9 дүгээр ангийн  нийт 94 сурагчид “Гар утасны хэрэглээ, түүний хор хөнөөл” сэдвийн дагуу гар утасны зохистой хэрэглээ, дэлгэцийн донтолтын шинж, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга зам,  “Өсвөр насны хүүхдийн бэлгийн бойжилт”  сэдвийн дагуу охид, хөвгүүдийн шилжилтийн насны онцлог, бэлгийн боловсрол нь амьдралын үнэ цэнэ сургалт мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчний  өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан “Цэгэн иллэг массаж” хийх аргыг зааж зөвлөгөө өглөө.

LKKL

***********************************************************************

“Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор  “Хавдартай тэмцэх аян” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Аяны  хүрээнд Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төв, Дэлгэрэх захуудад  2016 оны 11 дүгээр сарын  14-19-ны хооронд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, хавдар илрүүлэх ЭХО үзлэг,сайн дурын зөвөлгөө шинжилгээ,артерын даралт үзэх, цусан дах сахар болон биеийн жингийн индекс тодорхойлох,   үйл ажиллагааг  зохион байгууллаа. Аяны үзлэгт нийт 425 иргэд хамрагдсан байна.

15094340_649592641887220_7325043534944843167_n 15027448_649592365220581_6153142019913029590_n 15073427_649592498553901_2703513681962541104_n 15133784_650452331801251_1077754837_o

************************************************************************

Телемидицин ашиглан аймгийн эрүүл мэндийн тусламжийн чанарт ахиц гаргана.

Телемидициний сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд 20 сумтай Skype програм ашиглан видео хурал зохион байгуулдаг боллоо.
20 сумын Эрүүл мэндийн байгууллагатай 7 хоног бүрийн мягмар гаригт, шаардлагатай тохиолдолд сум бүртэй шууд холбогдон хийж байна.
Сум дундын 3 эмнэлэг, 17 сумын Эрүүл мэндийн төвүүдтэй холбогдон шуурхай хурал, сургалт, эрүүл мэндийн чиглэлээр ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, сумдын ЭМТ-үүдийн тусламж үйлчилгээний онцлог, шинээр зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэх, мэргэжил аргазүйн өгөх, мэргэжлийн эмч нарын багаар зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

14915670_199408763833812_4644383448668598653_n 14991824_199408790500476_3682563651835268951_n

************************************************************************

Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах аян явагдаж байна.

Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах аян хэрэгжиж байна.

Аймгийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийн үйл явцын тайланг танилцуулах үйл ажиллагааг  20 сумтай telecomprence зохион байгууллаа.

Capture

Эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, төрөх насны эмэгтэйчүүдийн бүртгэл хөтлөлт, нэрийн хяналтыг сайжруулахтай холбогдуулан 9 сарын хугацаатай 2 үе шаттай “Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулъя” зорилтот аяны удирдамж батлагдан гарч 2016 оны 09 сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байна.

“ЭХ, ХҮҮХЭД, ТӨРӨХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ” АЯНЫ УДИРДАМЖ

            Нэг. Үндэслэл:

            Он гарсаар улсын хэмжээнд 29 эхийн эндэгдэл, үүнээс манай аймагт 3 эхийн эндэгдлийн тохиолдол бүртгэгдэж, эх барихын ноцтой хүндрэл удаа дараа гарч, гэрийн төрөлт 6, 20-иос доош насны төрөлт, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн, нялхасын эндэгдэл   улс аймгийн дундажаас өндөр, эхийн эндэгдлийн 3 тохиолдлын 2 нь жирэмсний хяналтад огт байгаагүй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байгаа нь та бидний анхаарлын төвд байж, цаашдын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах тулгамдсан асуудлын нэг болоод байна.

            Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 42% нь эрхтэн тогтолцооны ямар нэгэн суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж, эрхтэн тогтолцооны эмгэг болон бэлгийн замаар дамжих халдвар зэрэг нь дутуу төрөх хүчин зүйлсийн нэг болж байгаа ба улмаар дутуу нярайн өвдөх, эндэх эрсдлийг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд нялхасын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эрт үеийн эндэгдэл буюу эхний 7 хоногтой эндэх эндэгдэл эзлэж, тууштай буурахгүй байна.

            Хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас үүсч буй тусламж үйлчилгээний оройтол, нөхөн үржихүйн насны 16-24, 35-39 насны гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ хамгийн өндөр байна.

Хоёр. Зорилго: Төрөх насны эмэгтэйчүүдийн бүртгэл, хөдөлгөөнийг сайжруулан гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг бууруулан, зорилтот бүлгийн төрөх насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлтийн хэрэглээг нэмэгдүүлж, эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийг нэрийн хяналтыг сайржуулснаар эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх

            Гурав.Зорилт

  1. Нутаг дэвсгэртээ бүртгэлтэй / иргэний үнэмлэхийн хаяг/ төрөх насны эмэгтэйчүүдийн бүртгэл, хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагатай хамтран нэгжийн түвшнээс эхлэн зохион байгуулах
  2. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг шат дараатай тасралтгүй зохион байгуулах
  3. Төрөх насны эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, жирэмсэн, төрсний дараах эх, нялхасын хяналтыг сумын эрүүл мэндийн болон Засаг даргын зөвлөлийн хурлаар улирал бүр хэлэлцэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллах
  4. Орон нутгийн хэмжээнд БЗДХ-ын тархалтыг зогсоох цогц арга хэмжээг зохион байгуулан удирдан ажиллах
  5. Нярай ялангуяа эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал,асаргаа сувилгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  6. Хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах

Дөрөв.Хамрах хүрээ:

Баянхонгор аймгийн 20 сумын ЗДТГ, харьяа ЭМБ-ууд

Тав. Хугацаа:

1-р үе

2016 оны 09 сарын 01 нээс 11 сарын 30-ныг хүртэл / ТНЭ-ийн бүртгэл хөтлөлт, хөдөлөгөөн, эх, хүүхдийн нэрийн хяналтыг шуурхай зохион байгуулах/

2-р үе

2016 оны 12 сарын 10-нээс 2017 оны 06 сарыг дуустал нийт 9 сарын хугацаатай үргэлжилнэ.

Зургаа. Зохиогдох ажил, шалгуур:

№        Үзүүлэлт        Оноо   Дүгнэх хугацаа         Шалгуур үзүүлэлт

1          Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналт, эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлөөр батлуулан, хэрэгжүүлж ажилласан байдал  0-10            Аяны турш     Сумын нэгдсэн төлөвлөгөө, үүнээс хэрэгжүүлэхээр гарсан баг, ЭМТ-үүдийн төлөвлөгөөний хэрэгжилт

2          Эх, нярай, хүүхдийн чиглэлээр холбогдох стандарт, тушаал, албан даалгаварын хэрэгжилтийг хангахад сум, орон нутгаас үзүүлсэн дэмжлэг   0-10     Аяны турш     Дэмжлэгийн тайлан, баримтаар

3          Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, БЗДХ-ыг бууруулахад “Эрчүүдийн болон иргэн таны оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн багуудын түвшинд хийсэн байх   0-10            Аяны турш     Хэлэлцүүлгийн удирдамж, гарсан уриалга, гарсан үр дүн

4          Эх,нярай, хүүхдийн өвчлөл эндэгдэл, ГБТ-ийн аргын хэрэглээний үзүүлэлтүүдийн байдал             0-10     Аяны турш     Өвчлөл эндэгдэл, ЖХХ-ын статистик үзүүлэлтүүд

5          Орон нутгийн хэмжээнд эх, хүүхэд, ТНЭ-ийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр гарсан шинэ санал санаачилга     0-10     Аяны турш     Гарсан үр дүн, ололт

6          Зорилтот бүлгийн ТНЭ, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн нэрийн хяналт, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан байдал    0-10     Аяны турш     Хийгдсэн ажил үйлчилгээний хэрэгжилт, гарсан үр дүн

7          Жирэмсэн эмэгтэй, хүүхдийн үзлэгийн өрөөг ээлтэй тохитой, аюулгүй, нууцлал хадгалахаар тохижуулан, орчин бүрдүүлсэн байдал    0-10     Аяны турш     Эх хүүхдэд ээлтэй үзлэгийн өрөөний тохижилт, орчин бүрдүүлэлт

8          Төрөх насны эмэгтэйчүүд болон эх, хүүхдийн нэрийн хяналтыг сайжруулахаар авч хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ       0-10     Аяны турш     Ололт, амжилт хэрэгжүүлсэн арга хэмжээний хувь

9          Эрэгтэйчүүдийн НҮЭМ-ийн оролцоог нэмэгдүүлж, жирэмсэн эхчүүд, ар гэрийнхний хамтарсан сургалтыг сумын хэмжээнд нийгмийн түншлэлийн багтай хамтран зохион байгуулсан байх   0-10        Аяны турш     Сургалт сурталчилгаанд хамрагдсан хүний тоо, баримт

10        Бага насны хүүхдийг ахуйн ослоос сэргийлэх талаар бүх нийтийг хамарсан сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллах             0-10     Аяны турш     Сургалт сурталчилгаанд хамрагдсан хүний тоо бага насны хүүхдийн осол гэмтлийн бууралт

Зургаа.Аяныг дүгнэх:

  1. Хяналтын болон мэргэжил арга зүйгээр ханган ажиллах баг явцын үнэлгээг тухайн суманд 2016 оны 10 сар, 2017 оны 5 сард үнэлэх / Шалгуур үзүүлэлтийг 0-10 баллаар дүгнэж, явцын үнэлгээний дүн 50 хувь/
  2. Сумдын ЗДТГ-аас 2016 оны 12 сарын 01-ны дотор, 2017 оны 07 сарын 05-ны дотор ирүүлсэн тайлангийн үнэлгээний нэгтгэлийн дүн / үнэлгээний 25 хувь /
  3. Аяныг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлгөөний биелэлт нь нийт онооны 25 хувь
  4. Онооны дарааллаар 1-3 байрыг шалгаруулж, урамшуулна.
  5. Явцын үнэлгээ болон шалгарсан сумдын ЗДТГ, Сумын ЭМБ-уудыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

***********************************************************************

Хяналт шалгалт явагдаж байна.

Эрүүл мэндийн газар Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны газруудад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналт, шалгалт явуулж, хүнсний бөөний худалдааны томоохон төвүүд болох “Номгон Шаргалжуут”, “Арвижих”, “Их хүрээ”, “Анурад”, “Гантиг лимон”  5 аж ахуйн нэгжид үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаад байна.

1Хяналт шалгалтын явцад хаяг, шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн 72000 төгрөг, хадгалалтын хугацаа дууссан 11 нэр төрлийн 674 000 төгрөг, худалдаалахыг хориглосон 4 нэр төрлийн 23 700 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийт 39 нэр төрлийн 769700  төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг  хураан авч зохих журмын дагуу устгалаа.

ЭМГ НЭМТ

************************************************************************

НАСТНЫ НЭГ ӨДӨР- ЭРҮҮЛ УРТ НАСЛАЛТ” өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын

21 нд  Аймгийн ахмадын ордонд зохион байгууллаа.

Өдөрлөгт  ахмад настнуудыг  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, хөнгөлттэй жороор үйлчлэн, эрүүл мэндийн АХА, спортын буухиа тэмцээн, эрүүл хооллолт, , настны сэтгэл зүйн талаар зөвлөмж тараан өдөрлөгт оролцогч бүх ахмадуудад Ази-Фарм, Арвижих-Эрдэнэ, Mонос, Наянбулаг эмийн сангууд витаминжуулалт хийн хамтран оролцлоо. Өдөрлөгийн үр дүнд настнуудад  эрүүл мэнддээ анхааран, гарч болох өвчлөл эндэгдлээс сэргийлэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн чиглэлээрх мэдлэг хандлага сайжирч, эрүүл урт наслахад дэмжлэг боллоо. Нийт 200 гаруй ахмад настан хамрагдлаа.

20161021_121028

20161021_11595620161021_12554420161021_122056

20161021_132811

 

.

************************************************************************

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хяналт үнэлгээ хийгдэж байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас ажлын хэсэг томилогдон Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хяналт үнэлгээ хийгдэж байна. Үнэлгээний зорилго нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 363 дугаар тушаал, 2011 оны 158, 179 дүгээр тушаалуудын хэрэгжилтийг хангуулах үүднээс эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар сайжруулах үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангуулах, хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгахүйл ажиллагааг сайжруулахчиглэлээр зохион байгуулагдаж байна.

CAM00086

 

************************************************************************

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан 2016 оны 10 дугаар сарын 3-12 ны хооронд Номундалай ахлах сургуулийн Дотуур байрны нийт 130 охидын дунд “Охидод аминчлахуй” хөтөлбөрийн дагуу цуврал сургалтыг зохион байгууллаа.

2 3.“Охидын сэтгэлзүй ба мэргэжил сонголт”, “Гар утасны соёлтой хэрэглээ”, “Хорт зуршил”, “Өсвөр насны хүүхдийн хооллолтын онцлог, жингийн илүүдэл”, “Охидын эрүүл ахуй, гоо сайхан” “Нийгмийн идэвхи оролцоо” зэрэг сэдвүүдийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд сургалт хийж, охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

4

************************************************************************

Дархлаажуулалтын ээлжит 10 хоног явагдаж байна.

Эрүүл Мэндийн сайдын 2016 оны 09 сарын 22-ны А/54, А/55 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоног, улаан бурхан өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны 10 дугаарсарын 03-13 өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.Монгол улс 1991 оноос В вирүс хепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн хүүхэд бүрийг дархлаажуулж, хамралтыг 99.5 хувь хүргэснээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд вирүс тээгчдийн тархалт 0.53 хувь болсон байна. Дэлхийн эрүүлмэндийн ассамблейн 2010 оны 63/9, 2014 оны 67/6 дугаар тогтоолын дагуу Монгол улс 2011-2015 онд хэрэгжүүлэх “Вирүст хепатиттэй тэмцэх үндэсний стратегийг боловсруулж, хэрэгжүүлсэн байна.

***********************************************************************

“Эмзэгхэн, эрсдэлтэйхэн өсвөр нас” тэмцээн зохион байгуулагдлаа.

Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ  “YPEER” клубын гишүүдийн санаачилга  оролцоон дээр тулгуурлан өсвөр насны охид хөвгүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох,  тэднийг эрүүл зан үйлд төлөвшүүлэх, мэдлэг боловсролтой болгох зорилготой  билээ.

14556554_1295183217180947_7168449102710273632_o 14680860_1295183223847613_7404478838113338022_o 14681942_1295183233847612_3509971244258926240_o 14691153_1295183330514269_6083547736933068628_o Өсвөр үеийн клиник, Залуучууд хөгжлийн төвийн  дэргэдэх “YPEER”  клубын гишүүд “Эмзэгхэн, эрсдэлтэйхэн өсвөр нас” цуврал анхны  тэмцээнээ  Номгон ахлах сургуулийн 10-12 ангиудын сурагчдад “Центавр”  “Чанга шивнээ” “ Охидоо хайрлая” сэдвээр  тэмцээнийг гурван үе шаттайгаар удирдамжийн дагуу  зохион байгууллаа. Нийт 11 баг  амжилттай оролцсоноос эхний гурван багийг  шалгаруулж  медаль өргөмжлөлөөр урамшууллаа.

***********************************************************************

“Өөрчлөлтийг өрхөөсөө” аян зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Айл өрхүүдийн зөв дадал хандлагыг сайжруулах, эрүүл ахуйн стандартыг ард иргэдэд сурталчлан ач холбогдлыг таниулах, стандарт шаардлага хангасан нойл, бохирын цооног бүхий айл өрхүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 08-р сарын 19-өөс 09-р сарын 19-ны хооронд аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Дэлхийн зөн Баянхонгор ОНХХ, аймгийн Эрүүл мэндийн газар хамран “Өнгөлөг байж өөдрөг амьдарцгаая” уриан дорУгалз-4-р баг, Цагаан чулуут 5-р багийн айл өрхүүдийг хамарсан“Өөрчлөлтийг өрхөөсөө” аян зохион байгуулагдаж өндөрлөлөө.

IMG_9695

Аяны үнэлгээгээр ажлын хэсэг сонгогдсон багийн 703 өрхөөр явж одоогийн жорлон, муу усны нүх, хогийн савыг үнэлэн ажилласнаас 46 өрх буюу 6.7% нь стандартын нүхэн жорлон, муу усны нүхтэй,26 өрх буюу  3.8% нь стандартын хогийн савтай бусад нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжтай байсан. Аяны дараа эхнийүнэлгээнд орсон айл өрхийн 11.3% нь аянд оролцож 24 айл шалгарч стандарт нойл, бохирын цооног бүхий айлын тоо 60 болж нэмэгдлээ.

IMG_9653

***********************************************************************

“Өөрчлөлтийг өрхөөсөө” аяныг 08-р сарын 19-өөс 09-р сарын 19-ны хооронд аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Дэлхийн зөн, Үсны сав газрын захиргаад, Эрүүл мэндийн газар хамран зохион байгуулж байна. Аяны хүрээнд Баянхонгор аймгийн 4-5-р багийн айл өрхүүдийг стандарт шаардлага хангасан жорлон муу усны нүхтэй болгох зорилгоор нээлттэй мэдээлэлийн өдрүүдийг зохион байгуулан иргэдэд заавар зөвлөгөө өгч, багийн бүх айл өрхүүдийн нүхэн жорлон муу усны нүхэнд үнэлгээ хийн ажиллаж байна. Нээлттэй мэдээллийн өдрөөр иргэдэд танилцуулсан мэдээллийнхээ дагуу АХА тэмцээн зохион байгуулж тэмцээнд Номгон ахлах сургуулийн 12–р ангийн сурагч Мөнхбаатар түрүүллээ.

Солонгос улсын Данвон эмнэлэг нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд  үнэ төлбөргүйгээр хагалгаа хийх чиглэлээр 2013 оноос эхлэн манай аймагтай хамтран ажиллаж, одоогийн байдлаар17 хүүхдийг үнэгүй хагалгаанд хамруулан шинэ амьдралтай золгуулсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, иргэд, ард түмэнд үзүүлэх сайн дурын эмнэлгийн тусламжийн хүрээнд хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх үзлэг, оношлогоог хийх зорилгоор эмч мэргэжилтэнүүд ирж ажиллах гэж байна.

Зүрхний төрөлхийн гажигтай байж болзошгүй, онош тодруулах шаардлагатай 0-15 насны хүүхдүүдийг 08 сарын 08-09-ны өдрүүдэд Баянхонгор сумын засаг даргын тамгын газрын зааланд үзлэгт хамруулна.

Асууж тодруулах зүйлийг Эмнэлгийн тусламжийн хэлтсийн 70440006 утсаар лавлаж болно.

Дугуйн аялалд нийт 14 байгууллагын 100 гаруй ажилтан албан хаагч, ард иргэд, хүүхэд багачууд оролцлоо. Аялалын үеэр бартаат замын унадаг дугуйн уралдаан зохион байгуулж энэхүү тэмцээнд 1-р байрыг Аймгийн ИТХ -ын төлөөлөл, 2-р байранд Хөгжимт драмын театр, 3-р байранд Онцгой байдлын газрын албан хаагч нар тус тус байр эзэллээ. Аялалд оролцсон болон хамтран зохион байгуулсан та бүхэндээ баярлалаа.

13433328_1703048133289427_5914947985664066728_o 13490725_1703048186622755_5812045898511708879_o 13453256_579189672260851_1734511727_o

Идэвхтэй хөдөлгөөн Зохистой хооллолтыг дэмжэе аяны хүрээнд явган аялал зохион байгуулагдлаа.

“Идэвхтэй хөдөлгөөн-Зохистой хооллолтыг дэмжэе” аяны үйл ажиллагаа 2 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Шилжин явах тугийг аймгийн Прокурорын газар хүлээн авч Эрүүл мэндийн газартай хамтран “Спорт явган аялал”-ын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 06 дугаар 11нд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 6 багийн 30 гаруй тамирчид 5 км зайд алхаж хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан 4 төрлөөр өрсөлдөж Цагдаагийн газрын баг тамирчид түрүүлж, хоёрдугаар байранд спорт явган аялалын “Хонгор нутаг” клубын тамирчид, гуравдугаар байрыг Прокурорын газрын баг тамирчид тус тус эзэллээ. Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчин “Нэгдсэн эмнэлэг”-ийн багаас шалгарч, шилдэг эмэгтэй тамирчин Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн багаас шалгарлаа.13392055_477738012424695_5759311016362525672_o13411820_477737275758102_1199817256297418924_o13415467_477737395758090_6800957075691676743_o13403953_477737475758082_8195566139521235771_o

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбурхан-улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтын явц

2016.05.31 ны байдлаар

1254456 78989 45678

2016.05.30 ны байдлаар

Нэмэлт дархлаажуулалтын хугацааг 2016 оны 5 дугаар сарын 31-ийг хүртэл сунгасантай холбоотой үлдсэн хоногуудад үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, Баянхонгор суманд 5 дугаар сарын 28-29 өдрүүдэд ЭМГ-ын 13 мэргэжилтэн, өрхийн ЭМТ эмч, сувилагч нар Цагдаагийн газартай хамтран ажиллалаа. Амралтын өдөр буюу 28-ны өдөр байнгын цэг 5, түр цэг 5, явуулын 1 цэг, 29-нд түр цэг 5, явуулын 1 цэгийг зохион байгуулж, нийт 18-30 насны 279 хүнийг дархлаажуулалтад хамруулж, 5 дугаар сарын 30-ны 11 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 18-30 насны залуучуудын 75.5 хувь нь хамрагдаад байна.

1

2016.05.27 ны байдлаар

141425

111111УЛААНБУРХАН УЛААНУУДЫН ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮЕД ДООРХ ШАЛТГААНААР 131 ИРГЭН ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ БАЙНА.

  • Улаанбурхан өвчнөөр өвдсөн-10
  • Жирэмсэн-79
  • Сүүлийн 28 хоногт вакцин хийлгэсэн-1
  • Халдварт өвчнөөр өвдөөд сар болоогүй-10
  • Татгалзсан-20
  • Бусад-11

2016.05.25 байдлаар

Аймгийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 18133  иргэн хамрагдах статистик тоон үзүүлэлттэй. 2016 оны 5 дугаар сар 25-ны байдлаар  нэмэлт дархлаажуулалтад 71 хувьтай, 13067 иргэнийг хамруулаад байна.

12

2016.05.23 байдлаар

Аймгийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 18133  иргэн хамрагдах статистик тоон үзүүлэлттэй. Үүнээс 2016 оны 5 дугаар сар 12-23нд хооронд байнгын-26, түр цэг-6, явуулын-41 цэгээр нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг тасралтгүй үзүүлэн, 12605 иргэнийг хамруулсан ба энэ хамрагдвал зохих хүн амын 69,5% нь  байна.

сйоэыши

Нэмэлт дархлаажуулалтын зорилтот насны хамралт

2

Зорилтот насны иргэдийг нийгмийн байдлаар

385874744

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *